Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Зодог тайлсан НФЛ-ийн тамирчин холимог тулааны дэвжээнд хүч үзнэ

SPS телевиз
2018 оны 4 сарын 23
SPS
Зураг зураг

Америк хөлбөмбөгийн Каролина Пантерс, Даллас Ковбойс багт хүчин зүтгэж байсан Грэг Харди ирэх 6 дугаар сард холимог тулааны мэргэжлийн дэвжээнд анхны тулаанаа хийхээр болсон байна.

Түүний хувьд холимог тулааны сонирхогчийн дэвжээнд 3 тулаан хийж бүгдэд нь ялалт байгуулаад байгаа юм. Грэг Харди ирэх 6 дугаар сарын 13 - нд Брэндон Сэйлистэй мэргэжлийн дэвжээн дэх анхны тулаанаа хийнэ. Сэйлисийн хувьд мэргэжлийн дэвжээнд 47 ялалт авч, 20 ялагдал амссан хашир туршлагатай тамирчин юм. Гэсэн ч Грэг Хардиг эхний тулаандаа ялалт байгуулах өндөр магадлалтай гэж үзэж буй мэргэжилтнүүд олон байна.

Грэг Хардигийн хувьд 2015 оноос хойш НФЛ-д тоглоогүй бөгөөд найз бүсгүйдээ гар хүрсэн, олон нийтийн амар тайван байдлыг алдагдуулсан хэргээр хэд хэдэн удаа баривчлагдаж байсан сахилгагүй тамирчин билээ.

Зураг