Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

2018 оны Пулицерийн шагналыг Рохинжа дүрвэгсдийн гэрэл зургаар Ройтерс агентлаг хүртжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 18
iKon.MN

Жил болгон сэтгүүлзүй, хэвлэл, уран зохиол, хөгжмийн бүтээлд олгодог Пулицерийн шагналын эздийг тодруулдаг. Өчигдөр 2018 оны шагналтнуудыг зарласан байна.

Уг олон улсын шагналыг 1917 онд Унгар гаралтай Америкийн иргэн Жозеф Пулицер бий болгосон юм. 2018 оны сэтгүүлзүйн шагналыг Мьянмарын үндэсний цөөнх Рохинжа хүмүүсийн эмгэнэлт түүхийг харуулсан фото сурвалжлагаар Ройтерс агентлаг хүртжээ.

Үндэс угсаа, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхсан Мьянмарын эрх баригчдын шахалт, дарамтаас дүрвэсэн олон мянган Рохинжа хүн хөрш Бангладешт дүрвэж ирээд байгаа юм.

Ройтерсийн доорх зураг дээр амьгүй болсон хүүхдээ үнсэж буй Рохинжа эхийг харуулжээ. Бангладеш руу далайгаар дүрвэж явсан хүмүүсийн завь эрэгт хүрэхийн өмнөхөн живж, энэ эх төрөөд дөнгөж 40 хонож байсан үрээ алдсан юм байна.

 

 

Эх сурвалж: Reuters