Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “МУ-ын хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн тэгш бус байдал” судалгааны үр дүнг танилцуулна

С.Бадрал, iKon.mn
2018 оны 3 сарын 27
iKon.MN

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д

09:00 цагаас Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болно.

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яаманд

10:30 цагаас Дэлхийн Банкнаас хийсэн “Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн тэгш бус байдал” чанарын судалгааны үр дүнг танилцуулах арга хэмжээ болно.

Үндэсний мэдээллийн төвд 

11:00 цагаас Оффшор данстай улстөрчидтэй халз мэтгэлцээн хийх талаар "Ард түмний онц түр зөвлөл"-өөс хэвлэлийн бага хурал зарлалаа.

ХӨСҮТ-ийн хурлын танхимд

12:00 цагаас Олон улсын эмч нарын баярыг тохиолдуулан зохион байгуулах эрдэм шинжилгээний бага хурал болно.

СБД, 10 дугаар хороо, 7-р хороолол, Гүн шим сургалтын төвд 

14:00 цагаас Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс "Монгол Өрх Торлог үндэсний хөгжлийн шийдэл" сэдэвт уулзалтыг зохион байгуулна.