Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

20 мянган төгрөгөөр Япон орноор аялах ховорхон боломж

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 3 сарын 26
Сурталчилгаа
Зураг зураг

 

Төмөр хүлэгтээ шатахуун аваад, арлын Япон орноор аялах эрхийн эзэн болох ховорхон боломжийг “Петровис” групп олгож байна.

Тодруулбал, Монгол орон даяар бүх аймаг, суманд байрлах Петровисийн 400 гаруй шатахуун түгээх станцаас худалдан авсан шатахууныхаа 20 мянган төгрөг тутамд "Аялалд гаръя" урамшуулалт хөтөлбөрт оролцох эрхтэй болох юм.

21 аймаг бүрээс нэг, Улаанбаатар хотоос 9  эрхийн эзэн тодорно

Өнгөрсөн жил Петровис группээс "Замд гаръя" урамшуулалт хөтөлбөрийг гурван үе шаттай зохион байгуулж, 12 автомашин эзэддээ очиж байсан бол энэ удаад 20 мянган төгрөгөөр Япон орноор аялах шинэ хөтөлбөрөө эхлүүлжээ.

Хөтөлбөр хоёр сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд 30 эрхийн эзэн Японы ард түмний соёл, уламжлалтай танилцах эрхтэй болно.

21 аймаг бүрээс нэг, Улаанбаатар хотоос 9 эрхийн эзэн тодорч, долдугаар сарын Нагоя башёг үзэх, Япон улсад 5 өдөр, 4 шөнийн аялал хийх эрхтэй болохоос гадна урамшууллын хугацаанд 200,000, 100,000 төгрөгийн шатахууны эрх, RedPoint-ийн 100, 200 мянгын эрхийн бичгийн эздийг тодруулах юм байна.

 

Аяллын болон бүртгэлийн талаар “Петровис” группийн маркетингийн менежер Б.Лхагва-Од “Аймаг бүрээс нэг хэрэглэгч, Улаанбаатар хотоос шалгарсан 9 хэрэглэгч долдугаар сарын 11-15-ны хооронд 4 шөнө, 5 өдрийн аяллыг хийнэ. Ингэхдээ Токио болон Нагоя хотоор аялах бөгөөд Нагоя башёг үзэх юм.

Хэрэглэгчид 20 мянган төгрөгөөс дээш худалдан авалт хийгээд НӨАТУС-ын баримт дээр байх 10 оронтой Redpoint-оо гурван аргаар бүртгүүлэх боломжтой. Нэгдүгээрт www.redpoint.mn сайтаар орж, redpoint код оруулах хэсгээр, хоёрдугаарт redpoint аппликэйшнээр, гуравдугаарт апп болон вэбээр бүртгүүлэх боломжгүй бол 130360 тусгай дугаарт 10 оронтой redpoint-оо мессежээр бүртгүүлнэ” гэлээ.

Урамшуулалт хөтөлбөр 2018.03.26-наас 2018.05.31-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд зургадугаар сарын 3-ны өдөр 18.00 цагаас Боловсрол телевизээр дээрх эрхийн эздийг тодруулна. Та урамшуулалт хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.petrovis.mn вэбсайтаас авах боломжтой.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.