Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Харри Кэйн шигшээ багтаа тоглохгүй

SPS телевиз
2018 оны 3 сарын 15
SPS
Зураг зураг

Тоттенхэм болон Английн шигшээ багийн довтлогч Харри Кэйн Премьер лигийн өнгөрсөн тойрогт Борнмутын талбайд зочилсон тоглолтод шагайндаа бэртэл авч сэлгээнд суусан билээ. Клубын эмч нар түүнийг ирэх дөрөвдүгээр сар хүртэл тоглолтод оролцох боломжгүй гэдгийг баталсан байна.

Тэрбээр өнгөрсөн 18 сарын хугацаанд гурав дахиа баруун шагайндаа бэртэл авч буй нь энэ бөгөөд багийн хамт ирэх Бямба гарагт явагдах Холбооны цомын шөвгийн наймын шатны тоглолтод оролцох боломжгүй болсон. Түүнээс гадна Английн шигшээ багийн хамт 3 дугаар сарын 23-нд Нидерландын эсрэг, 3 дугаар сарын 27-нд Италийн эсрэг явагдах нөхөрсөг тоглолтуудад оролцохгүй юм.

Ирэх зун явагдах ДАШТ-д шигшээ багийнхаа гол итгэл найдварыг Харри Кэйн тээж буй бөгөөд түүнийг баг анхны тоглолтоо 6 дугаар сарын 18-нд Тунисын эсрэг хийх юм.

Зураг