Согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч нэг дор олон машинтай мөргөлдсөн хэрэг өчигдөр Хүүхдийн ордны хойд зам дээр гарчээ. Энэ талаар Замын цагдаагийн албанаас өнөөдөр мэдээлсэн юм.
Жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /Др:2.07%/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ.
Ослын бичлэг:
Зам тээврийн осол, хэргийн шалтгаан дундаас хамгийн их хохирол учруулдаг тэргүүн шалтгаануудын нэг нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал юм. Учир нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн жолоодох чадвараа алдаж, орчиндоо өрнөж байгаа зүйлийг тусгахаа больж, ядарч байгаагаа мэдэхгүй болдог байна. Согтуурлын эхний шатанд анхаарал суларч, мэдээллийг хүлээн авах болон сэтгэн бодох чадвар муудах зэрэг олон сөрөг дагаваруудыг бий болгодог гэдгийг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.