2018/02/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,398.26₮
B14
УЛААНБААТАР
-11°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-21°
18:00
S44
-14°
19:00
S44
-17°
20:00
S44
-18°
21:00
S44
-21°
22:00
S44
-22°
23:00
S32
-24°
00:00
S32
-25°
01:00
S32
-26°
02:00
S32
-27°
03:00
S32
-28°
04:00
S32
-28°
05:00
S32
-28°

Монголын уламжлалт шимийн архийг анх удаагаа үйлдвэрлэлийн технологид нэвтрүүлжээ

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 2 сарын 2
iKon.MN
 

Сар шинийн баяр удахгүй болох гэж байгаа энэ цаг үед “ГУМ” ХХК-иас уламжлалт архины төрөлд дэлхийд өрсөлдөх, монгол уламжлалт хүндэтгэлийн зоогийн соёлыг түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготойгоор “Шигүдэри” сүүн сархадыг “ГУМ” ХХК зах зээлд нэвтрүүлж байгаа аж. Ийнхүү Монголын анхны шимийн архины үйлдвэрлэлийг явуулж буй “ГУМ” ХХК-ийн Захирал Ц.Ганзоригтой ярилцлаа. 

-Дэлхийд өрсөлдөх, монгол соёл агуулгыг түгээн дэлгэрүүлэх их амбиц бүхий энэ брэндийнхээ талаар та манай уншигчдад тодорхой тайлбарлаж өгнө үү?

- Манай үйлдвэр 1994 оноос эхлэн сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн туршлагатай. Харин бид энэ удаад Монголын уламжлал болох идээний дээж шимийн архийг анх удаа үйлдвэрлэлийн түвшинд хийж, нийтэд хүргэлээ. 

Бүтээгдэхүүний 20 гаруй жилийн хугацаанд спирт, сүүний технологичдийн хийсэн судалгаанд үндэслэн хийсэн. Өвөг дээдсийн маань олон зуун жил хэрэглэж ирсэн сүүнээс гаргаж авдаг шимийн архи дэлхийд ганц байдаг технологи. 

Харин бид одоог хүртэл үүнийг ард түмний хэрэглээ болгож чадаагүй, мөн өөрсдийнхөө өв соёл байсан энэ бүтээгдэхүүнийгээ мартагнуулсан, орхигдуулсан байх юм. Тиймээс бид өв соёлоо уламжлуулан үлдээх зорилгоор “Шигүдэри” бүтээгдэхүүнээ гаргалаа. 

Урьд шимийн архины стандарт гэж байгаагүй учир анхны стандартыг батлуулахад цаг хугацаа, хүч хөдөлмөр их шаардсан. Тиймээс ч гадаадын олон лаборатори, шинжилгээний газруудад дээжээ явуулсан. 
Гэтэл шинжилгээний хариу бидний таамаглаж байснаас ч илүү сайн үр дүнтэй гарсан. Ийнхүү бид өв уламжлалаа хадгалсан, хойч үедээ үлдээх бүтээгдэхүүнийг гаргасандаа баяртай байна.

Мэдээж уламжлалт технологиороо хийж байгаа учраас маш их хугацаа, хөдөлмөр шаардагддаг. Мөн түүхий эд нь өндөр үнэтэй учраас өртгийн хувьд зарим талаараа өндөр байгаа. Үйлдвэрлэлтийн хувьд бүтээгдэхүүн боловсрогдох хүртэл хагас сарын хугацаа зарцуулдаг. Харин түүхий эд болох сүүгээ гэрээт үйлдвэрүүдээсээ авдаг.

Хүндтэй хүндээ бэлэг болгон барих үндэсний бүтээгдэхүүн “Шигүдэри”

 

-“Шигүдэри” гэдэг нэр их сонирхолтой санагдлаа. Энэ нэрийг яагаад өгөх болов?

- Нар мандахад бодисууд дэгдэмхий болж, сар гарахад шүүдэр болон буудаг. Тэрхүү өвс, ургамал дээр буусан шүүдрийг бэлчээрийн мал идэж, тэр малаас гарсан сүүгээр бид шимийн архи хийж байгаа. Энэ байдлыг бэлгэдэн нэрлэж, шүүдэр гэдэг үгийн хуучин бичиглэлээр “Шигүдэри” гэж нэрлэсэн.

Мөн шүүдрийн дуслаар цай чанаад ээждээ өгдөг гэдэгчлэн үндэсний бүтээгдэхүүн болох “Шигүдэри”-ийг хүндтэй хүндээ бэлэг болгон өгөх юм.

-Шимийн архийг үйлдвэрлэл болгон хөгжүүлэхийн ач холбогдол нь юу вэ? Давуу талыг нь тайлбарлана уу.

- Дэлхийн улс бүр өөрийн гэсэн онцлогтой. Тухайлбал, Япон улс саки, Солонгосчууд сөжү, Хятадууд бажу  гэх будаанаасаа гаргаж авдаг үндэсний сархадаа хэрэглэдэг. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг хэзээ нэгэн цагт хэн нэгэн үйлдвэрлэлийн технологи уруу шилжүүлэх байсан байх.

Нүүдэлчин соёлтой улсын хувьд мал аж ахуй эрхэлдэг учир малын сүүнээс шимийн архиа гаргаж авдаг. Энь өөрөө давуу тал болж байгаа юм. Технологийн хувьд  цэвэр малын гаралтай учраас  химийн болон спиртийн нэмэгдлүүдийг ургамалаас гарган авдаг. Ганц ч дусал хэрэглээний ус ороогүй, дан сүүгээр хийсэн байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм.

Мөн манай шимийн архийг халааж ууж болно. Энэ нь эрүүл мэндэд нэн сайн үр дүн үзүүлдэг. Энэ утгаараа ч олон давуу талтай.

Дэлхий даяараа градус багатай архийг хүсч байгаа. Үүний шалтгаан нь залуучуудад өндөр градустай хэрэглэснээр догшрох, гэмт хэрэгт орооцолдох мөн эрүүл мэндэд сөрөгөөр нөлөөлөх сөрөг үр дагавартай. 
Тухайлбал, Европчууд өөрсдийн үндэсний брэнд болох дарсыг зөв хэрэглээнд оруулж, эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн болгон ажиллаж байна. Бидэнд ч ийм боломж байна.

-Бүтээгдэхүүнээ өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн худалдаанд гаргасан гэсэн. Гурван сарын дотор гэхэд хэдийнээ хүмүүст танигдаж?

-Бид борлуулалтаа эхлэхээс өмнө олон газруудад Монголчууддаа болон гадаадынхны дунд амталгаа явуулсан. Ерөнхийдөө олон амталгаа явуулсны үр дүнд олны таашаалыг ихээр хүртсэн. Түүхээс харвал монголчууд эрт үед хүндэтгэлийн ёслолд идээний дээж шимийн архийг тусгай заншлаар үйлддэг байсан. Тиймээс энэ бүтээгдэхүүнээ төрийн ёслолын хүндэтгэлийн ажиллагаанд хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байгаа.

Гадны зочид, төлөөлөгчид Монгол Улсад айлчлахаараа танайд үндэсний гэх идээний дээж бүтээгдэхүүн байдаг уу гэж асуудаг. Гэтэл монгол үйлдвэрлэлийн аргаар хийсэн бүтээгдэхүүн байдаггүй. Тиймээс бид үндэсний гэх брэндтэй болох ёстой гэх бодолтой байгаа. Үүнийхээ дагуу холбогдох хүмүүст амталгааны дээжээ хүргүүлсэн.

-Томоохон байгууллагуудаас хамтран ажиллах санал ирсэн үү?

- Бид үндэсний бүтээгдэхүүн гэдэг утгаар МИАТ-д бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр ажиллаж байна. Харин төрийн ёслолд хэрэглэх талаар холбогдох хүмүүс удахгүй хариу хэлэх байх. 

Мөн үндэсний хоолоор дагнасан газрууд, аялал жуулчлалын баазуудад амтлагаанд өгсөн. Үүний дагуу зарим газруудаас хамтран ажиллах санал ирсэн. Заримтай нь аль хэдийн хамтран ажиллаж байна. 
Түүнчлэн дэлхийд ганц монгол технологиор бүтээсэн “Шигүдэри” сүүн сархадаа экспортод гаргах сонирхолтой байгаа.

-Цаашлаад бүтээгдэхүүндээ сав, баглаа боодлын өөрчлөлт гэх мэт бүтээгдэхүүний шинэчлэлт хийх үү?

-Сар шинийн баяр удахгүй болох гэж байгаатай холбогдуулан бүтээгдэхүүнээ хүндэтгэлийн, бэлэг дурсгалын савлагаатай гаргаж байгаа. Хамгийн хүндтэй хүндээ өгөх идээний дээж гэдэг утгаараа илүү шинэлэг савлаа боодлыг бэлтгээд ажиллаж байна. 

Эрт үед шимийн архийг зориулалтын завъяанд хийж, тодорхой хэв загварын аяганд уудаг байсан гэж бид дурьдсан. Тиймээс цаашлаад аяга, завъяатай бэлгийн гаргахаар загвараа бэлдчихсэн байгаа. 

Мөн бид экспортод гаргахаар чиглэж байгаа учир монгол ахуйг илтгэх сав баглааны загварыг гарган ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

 
“Шигүдэри” сүүн сархадыг Номин, Everyday, Good price, Сарнайх гэсэн салбар дэлгүүрүүдээр борлуулж байна.
x