Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Зам тээврийн зөрчил гаргасан 21 хүнд 7-30 хоногийн баривчлах шийтгэл оногдуулжээ

ikon.mn
2018 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ долоо хоногт буюу 2018.01.29-02.01-ний өдрүүдэд замын хөдөлгөөн зохицуулах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийслэл хотын 90 гаруй уулзвар, гудамж, замыг хяналтанд авч ажиллалаа. Эдгээр өдрүүдэд албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 1,219 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 942 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийт 51 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртсэний 8 нь бага насны хүүхэд байсан байна. 

Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, дүрэм журам зөрчсөн нийт 13,000 гаруй зөрчлийг илрүүлэн хууль тайлбарлах, сануулах мөн хуулийн дагуу арга хэмжээ авч ажилласан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчлийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллажээ. 

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 38, мөргөлдөх хэлбэрээр 28, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна. 

Зөрчлийн тухай хуульд заасны дагуу “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” зөрчил гаргасан нийт 21 хүнд шүүхээр 7-30 хоногийн баривчлах шийтгэл оногдуулан ажиллалаа.

Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн мөн үетэй харьцуулахад  нийт дуудлага мэдээлэл 3.8 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 3.6 хувиар, гэмтсэн хүний тоо 45 хувиар тус тус өссөн бол бол хүүхэд өртсөн зам тээврийн осол 33 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Мөн алба хаагчдаас 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 00:00 цагийн орчим СХД-ийн 9-р хорооны нутаг 22-ын товчооны замд 30 орчим насны Б,М нар нь иргэн Б-ын эзэмшлийн Toyota Duet маркийн автомашины 4 дугуй, бусад эд ангийг хулгайлж байсныг тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Д.Батчулуун үйлдэл дээр нь таслан зогсоож илрүүлэн ажиллав гэж ЗЦА-наас мэдээллээ.