Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Миний өвөө Д.Сүхбаатарт мөрийтэй тоглох зав байгаагүй гэдгийг гэргий нь ярьсан байдаг"

Т.Саран, iKon.mn
2018 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Д.Сүхбаатарын төрөл төрөгсдийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн авч уулзлаа. 

Жанжин Д.Сүхбаатарын ач зээ нийлсэн 300 гаруй хүн байгаа бөгөөд хамгийн өндөр настай нь 88 хүрч байгаа ажээ. 

Д.Сүхбаатарын зээнцэр Ц.Хүрэлсүх "н.Сосорбарам, Ай.Төмөр-Очир, н.Эрдэнэбат гэдэг эрдэмтэд Д.Сүхбаатар жанжны хөшөөг буулгана гэж байсан. Энэ талаар би хэвлэлд ярилцлага өгч байсан.

Ер нь бол 1990 оноос хойш ардчилсан хувьсгал гарснаас хойш Д.Сүхбаатарын нэр хүндийг ихээр унагааж, түүхийг бүдгэрүүлж байгаа. Маршал Х.Чойбалсан, Д.Сүхбаатар нарын Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө хийсэн зүйлийг үгүйсгэж байна.

Ядуу зүдүү амьдарч, эх орныхоо төлөө зүтгэж байсан хүнийг мөрийтэй тоглож байсан мэтээр ярьж байгаа нь худлаа зүйл. Д.Сүхбаатарт мөрийтэй тоглох нь байтугай өдөр, шөнө унтах зав байгаагүй гэдгийг гэргий Янжмаа нь ярьсан байдаг. Миний өвөө бол эрэлхэг зоригтой суут хүн бөгөөд өрх гэрийн сайн хүн байсан" гэлээ. 

Д.Сүхбаатарын зээнцэр О.Баяр "Би Бээжинд вагоны инженерийн чиглэлээр суралцаж байгаа. Энэ жил сургуулиа төгсөнө. Нутагтаа ирээд төмөр замын чиглэлээр ажиллана.

Манай өвөө эх орныхоо тусгаар тогтнолд маш чухал нөлөө үзүүлсэн хүн. Цаашид би ч гэсэн Монголынхоо хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулна гэж боддог" гэв.