Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Жендэр ба хөгжил" үндэсний чуулган болно

ikon.mn
2018 оны 2 сарын 1
iKon.MN

МУИС-ийн Төв номын сангийн 502 тоот танхимд

09:00 цагт ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, МУИС-ийн Антропологи-археологийн тэнхим хамтран “Монголын археологи-2017” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна.

Төрийн ордны их танхимд

09:00 цагт “Жендэр ба хөгжил" үндэсний чуулган болно.

Улаанбаатар Зочид буудлын “Хархорин” танхимд

10:00 цагт “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын дүн" уулзалт болно. 

34-р сургуульд

11:00 цагт Гүүд нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн Газраас ХУД-ийн Сургууль, Цэцэрлэгийн ариун цэврийн өрөөний чанар хүртээмжийг сайжруулах төслийн хүрээнд ерөнхий боловсролын 34-р сургуулийн ариун цэврийн өрөө, хувцас солих өрөөний иж бүрэн засвар тохижилтын ажлыг хийж гүйцэтгэснээ өнөөдөр хүлээлгэн өгнө.

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд 

11:00 цагт Нийслэлийн Аялал жуулчлалын газраас "Улаанбаатарын өвлийн наадам"-ын талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

Д.Сүхбаатарын талбайд

11:30 цагт Ардчилсан намаас зохион байгуулж байгаа Бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал болно.