Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөн эхэлнэ

ikon.mn
2018 оны 1 сарын 18
iKon.MN

Төрийн ордны их танхимд

09:00 цагт “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөн эхэлнэ.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд

11:00 цагт Японы Засгийн газрын буцалтгүй тусламж “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах 17 дугаар цэцэрлэгийн барилгад их засварын ажил хийх төсөл гэрээнд гарын үсэг зурах ёслол болно. 

Барилга, хот байгуулалтын яамны хурлын танхимд

12:00 цагт Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимаар хүлээн авах ёслол болно.

Үйлдвэр урлалын политехник коллеж-д

14:00 цагт Р.Гандийн нэрэмжит Үйлдвэр урлалын политехник коллежийн Үнэт эдлэлийн мэргэжлийн дархан бэлтгэх орчин үеийн дадлагын газрын нээлт болно.