Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Тусгай зөвшөөрөл, лицензгүй, бүртгэлгүй эмийн талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хийнэ

ikon.mn
2018 оны 1 сарын 17
iKon.MN

“Puma” зочид буудлын хурлын танхимд

09:30 цагт ХНХЯ, “Түгээмэл Хөгжил” бие даан амьдрах төв, “Хөгжлийн Алтан Боломж” ТББ хамтран Канад сангийн санхүүжилтээр хийсэн “Оюуны бэрхшээлтэй иргэдийг хувийн туслахаар ажиллуулах боломж” төслийн дүгнэлт хэлэлцүүлэг болно. 

Үндсэн хуулийн цэцэд

09:30 цагт Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар УИХ Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалтыг агуулгаар нь сэргээн баталсан эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.

НМХГ-ын хурлын зааланд 

10:00 цагт Тусгай зөвшөөрөлгүй, эм импортлох лицензгүй, Монгол Улсад бүртгэлгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй эмийн талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хийнэ.

ЭМЯ-ны А зааланд 

10:00 цагт Осол гэмтлээс сэргийлэх 10 хоногийн аян эхэлж байгаатай холбогдуулан Миний гэр аюулгүй орчин сэдэвт хэвлэлийн бага хурал болно.

Live conference center-т 

11:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зөвлөх Д.Пүрэвдаваад зодуулсан эмэгтэй тэмцлийн хурц хэлбэрийг сонгосон асуудлаар өөрийн биеэр хэвлэлийн бага хурал хийнэ.

12:00 цагт Багш нарын түр хорооноос ахмад багш нар тэтгэврийн зөрүүг арилгуулах, тэтгэврийн насыг наашлуулах талаар хэвлэлийн хурал хийнэ. 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 109 тоотод

11:00 цагт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, МХЕГ, ЦЕГ-тай хамтран “Хуулиа дээдлье -21” нэг сарын аянг үндэсний хэмжээнд зохион байгуулж буй талаар мэдээлэл хийнэ.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт Finetech технологи дээр суурилан бүтээгдсэн “Zpay” санхүүгийн шинэлэг үйлчилгээний талаар “Зэт Пэй ББСБ” ХХК-иас мэдээлэл хийнэ. 

11:30 цагт “Зүтгэл, сэтгэл, итгэл, эх орон” ТББ-аас “Далан яндангаас далан байр” аяны талаар мэдээлэл хийнэ. 

12:00 цагт Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2017”-ын үр дүнг танилцуулна. 

13:00 цагт УИХ-ын гишүүн Д.Муратын хуулийн зөвлөх Б.Эрдэнэбат иргэн Б.Бахытгүлийн хэвлэлд өгсөн ярилцлагатай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд

14:00 цагт Иргэн Б.Дашзэвэгт холбогдох хэргийн шүүх хурал болно.