Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

“GEOX” – ХӨЛӨРГӨХГҮЙ, ДААРУУЛАХГҮЙ

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 11 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

Биеийн дулааныг хэмжих туршилтаар, энгийн гутал өмссөн хүмүүсийн хөл Geox брэндийн гутал өмссөн хүнийхээс илүү халууцаж, хөлөрсөн байгааг та харж байна.  

Хөлийн ул бол хүний биеийн хамгийн их хөлс ялгаруулдаг хэсэг.

Зөвхөн энэ хэсгийн хөлсний булчирхай жилд 100 орчим литр хөлс ялгаруулдаг гээд боддоо.

Харин одоо танд хөлөө чийг татуулахгүй, дороосоо даарч, хүйтэн мэдрэмж авахгүйн тулд гутал хичнээн чухал үүрэгтэй болох нь төсөөлөгдөж байгаа биз дээ.  Яагаад Geox таны хөлийн хамгийн сайн найз байх ёстойг одоо тайлбарлая.

Geox брэндийн гутлын уланд олон тооны бичил нүх байдаг. Эдгээр нүх нь уурын молекулаас том хэмжээтэй учир хөлнөөс ялгарч буй хөлсийг тэр дор нь гадагшлуулж, харин усны дуслаас жижиг хэмжээтэй учир гаднаас ус нэвтрүүлэхгүй байх үүрэгтэй.

 
 

Гутлын ертөнцөд энэхүү “амьсгалдаг” технологи  хувьсгал болж чадсан юм. Хэний ч олж нээгээгүй тусгай технологийнхоо ачаар “Geox” брэнд ч асар богино хугацаанд Италийн гутлын зах зээлийн 60 гаруй хувийг дангаараа хангаж, өдгөө дэлхийн хэмжээнд 1500 салбартай болжээ.

"Амьсгалдаг" технологио патентжуулж, агаарыг чөлөөтэй нэвтрүүлдэг дэлхийн анхны загварыг танилцуулснаас хойш өдгөө 22 дахь жилдээ золгож байна. Энэ хугацаанд Geox”-ын судалгааны багийнхан эрэл хайгуулаа тасралтгүй үргэлжлүүлж, бүтээгдэхүүн нь улам төгс болсоор...Брэндийн үйлдвэрлэл зөвхөн гутлаар зогсохгүй “амьсгалдаг” технологийн гадуур хувцсыг хэрэглэгчиддээ санал болгодог билээ.

Шилдэг технологийг загвар дизайны төгс шийдлээр гаргаж ирсэн эрүүл, хуурай тав тухыг хангах GEOX брэндийн Монгол дахь албан ёсны дэлгүүр “Макс Моол” болон “Шангри-Ла моол” их дэлгүүрт байрлаж байна. 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.