Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

“Хаадын гэр” компани Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкнаас өндөр үнэлгээ авлаа

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 11 сарын 28
Сурталчилгаа
 

Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк нь Монголын ЖДҮ-дэд санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэн, эдийн засгийг төрөлжүүлэх үйл ажиллагааг дэмжих шинэ хөтөлбөрийг 2016 оны зургаадугаар сараас эхлүүлсэн билээ. Энэхүү хөтөлбөр эхлээд дөнгөж жил гаруйн хугацаа өнгөрч байгаа ч эхний үр дүн нь маш амжилттай гарчээ.

Өнгөрсөн жил ЕСБХБанкны шинэ хөтөлбөрт хамрагдаж дэмжлэг авсан “Хаадын гэр” ХХК-ийн үйлдвэрийн байранд тус банкны ЖДҮ-ийн санхүүжилт, Хөгжлийн газрын захирал хатагтай Надиа Пэткова хүрэлцэн ирж үйл ажиллагаатай нь танилцлаа. Тэрээр:

“Манай төслийнхөн гэрийн тавилга үйлдвэрлэдэг компани дээр очиж үйл ажиллагаатай нь танилцана гэж надад тайлбарласан. Тухайн үедээ би их өөр төсөөлөлтэй байсан. Гэтэл яг үйлдвэрлэлийн явцтай танилцаад үнэхээр их гайхлаа. Монголын өв соёлыг дэлхий нийтэд танилцуулах жишиг компани бол “Хаадын гэр” мөн” гэж би батлан хэлмээр байна гэсэн юм.

Үндэсний гэр урлал, гэрийн тавилга, эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Хаадын гэр” компани 100 хувь гар аргаар урласан, уран нарийн хийц бүхий гэр, гэрийн тавилга худалдаалдаг байв.

 

Тус компани 2016 онд ЕСБХБанкны хөтөлбөрт хамрагдан “Брэндартэ” маркетингийн зөвлөх компаниас үйлчилгээ авч бүтээгдэхүүний зах зээлийн багтаамжийг нэмэгдүүлэхийн тулд брэндийнхээ концепцийг шинээр бүрдүүлжээ.

 

Харин одоо “Хаадын гэр” компанийн тансаг тавилгыг ямар ч орон сууцанд амьдардаг хүмүүс орчин үеийн тавилгатайгаа хослуулан интерьерийн шинэлэг хэв маягийг бүрдүүлэх боломжтой болж зах зээлд танигдаад байна.

 

“Хаадын гэр” компанийн Ерөнхий захирал Д.Болор-Эрдэнэ

“Бид цэвэр байгалийн гаралтай түүхий эдээр бүтээгдэхүүнээ урладаг. Үндэсний хэв шинжийг орчин үеийн өнгө аястай нийцүүлэн урласан бүтээлүүд маань айл гэрт халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлээд зогсохгүй үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээхүйц хосгүй үнэ цэнтэй байдгаараа онцлог юм” гэлээ.

Мөн тус компани бүтээгдэхүүнийхээ төрлийг нэмж, олон улсын үзэсгэлэн яармагуудад амжилттай оролцон экспортод гарах хаалга нь нээгджээ. Тухайлбал өнгөрсөн сард ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдсан “Монгол-Хятадын хамтарсан хоёрдугаар экспод Хаадын гэр компани амжилттай оролцож, тэдний урласан "Хүннү гэр"-ийг ӨМӨЗО-ны Төв номын сан худалдан авч номын сангийн том танхимдаа байрлуулан “Эрдэмтэн мэргэдийн чуулах өргөө” болгон тохижуулсан байна.

ЕСБХБанкны хөтөлбөр нь маркетинг, санхүүгийн удирдлага, стратеги зэрэг өргөн хүрээнд өрсөлдөх чадвар сайжруулах төслүүд дээр ЖДҮ-ийг орон нутгийн зөвлөхтэй хамтран ажиллахад туслан чадавхыг бэхжүүлэх, ноу-хау хүртээмжийг дээшлүүлэх боломжийг олгож буйгаараа онцлог юм.

ХААДЫН ГЭР ХХК

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.