Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

90.8 хувийн саналаар Ц.Цогзолмааг БСШУС-ын сайдаар томиллоо

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:15 2017/10/19

УИХ-ын гишүүд 90.8 хувийн саналаар Ц.Цогзолмааг БСШУС-ын сайдаар томиллоо. 

13:46 2017/10/19

 "Сурах бичгийн хүртээмжээс гадна агуулгад нь анхаарч ажиллаарай"

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг "Бага, дунд боловсролын хууль гарсан. 2002 онд батлагдаж, 2016 онд есөн удаа засагдаж эрэмдэг зэрэмдэг болсон. Энэ хуулийг сайжруулах тал дээр анхаарлаа хандуулаарай.  Дунд сургуулиудад байгаа сурах бичиг хүрэлцээгүй байгаа. Сурах бичгийн хүртээмжээс гадна агуулгад нь анхаарч ажиллаарай гэж хүсч байна. 

Эх хэл мөхлийн ирмэгт ирсэн. Хэл, бичиг соёлоо алдвал үндэстэн үгүй болдог жишээ бий. Тиймээс үндэсний хэлээ аврах тал дээр энэ Засгийн газар анхаарч ажиллаасай.  Соёл, шинжлэх ухааны салбар энэ яамны илүү гэр шиг явж ирлээ. Соёлынхоо байгууллагуудыг анхаарах, уран бүтээлчдийг дэмжих тал дээр анхаарч ажиллаарай. Мэргэжлийн уран бүтээлчдийг одон шагналаар энгэрийг нь цоолоод орхичихдог. Тэд театр дээрээ 300-600 мянган төгрөгийн цалин аваад ажиллаж байна.  Дээр нь номын сан, музейн ажилтнууд бүр орхигдсон. Монголын хамгийн үнэ цэнэтэй зүйлийг хариуцдаг хүмүүс 300-450 мянган төгрөгийн цалин авч байна" гэсэн юм. 

12:29 2017/10/19

Өнөөдөр Засгийн газрын 7 сайдыг томилох ёстой УИХ Ц.Цогзолмааг Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдад томилох эсэхийг хэлэлцэж эхэллээ. 

Тэрбээр О.Баасанхүү гишүүний асуултад хариуллаа. Нэр дэвшигч Ц.Цогзолмаа "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд яамны цогц бодлого шаардлагатай байгаа. Дэлхийн улс орнууд нэлээн зохицсон стандартыг хэрэгжүүлж байгаа. Бид багш нараа бэлтгэж байж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлнэ. Монгол Улсад 110 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Түүний 8,000 хүүхэд боловсролын үйлчилгээ авч байна.

Ерөнхий боловсролын сургууль туршилтын орчин байж болохгүй. Үнэхээр сайн туршлагыг Монгол уламжлалтай хослуулаад цаашид явах шаардлагатай. Дуртай багш дуртай хөтөлбөрөө хэрэгжүүлдэг байж болохгүй.

Багш нарын цалин дээр олон гарц байгаа. Үндсэн цалинг нэмэхэд төсөвт хүндрэл учирна. Тиймээс үндсэн орлогыг сайжруулах нь нэг гарц гэж харж байна. Нөгөөтэйгүүр хувийн сургуулиуд өндөр төлбөртэй учраас нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг нэлээн сайн судлах шаардлагатай" гэв. 