2017/12/13
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,437.18₮
B34
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-16°
|
-23°
17:00
S32
-18°
18:00
S32
-19°
19:00
S32
-21°
20:00
S32
-22°
21:00
S32
-23°
22:00
S32
-23°
23:00
S32
-24°
00:00
S32
-24°
01:00
S32
-25°
02:00
S32
-26°
03:00
S32
-26°
04:00
S32
-26°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/10/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Харви Уэйнштэйний эсрэг гомдоллосон сүүлийн жүжигчин Кэйт Бэкинсэйл боллоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 13
iKon.MN

Сүүлийн долоо хоногийн турш бэлгийн дарамтын дуулианд ороогдоод байгаа продюсер Харви Уэйнштэйний эсрэг гомдол гаргасан сүүлийн эмэгтэйгээр Холливүүдийн жүжигчин Кэйт Бэкинсэйл тодорч байна.

Тэр өчигдөр өөрийн Инстаграм хуудсанд 17 настай байхад нь Уэйнштэйн түүнийг хэрхэн оролдож байсныг бичжээ.

Кэйт өөрийн 17 настай байх үеийн зургийн дор анх продюсертэй уулзсан түүх, цаашид хувийн амжилтанд нь хэрхэн муугаар нөлөөлж байсныг бичсэн байна.

 

A post shared by Kate Beckinsale (@katebeckinsale) on

 

Тэр анх Лондоны Савой зочид буудалд продюсертэй уран бүтээлийн талаар уулзахаар очсон гэнэ. Бизнес уулзалт гэж бодож очсон Кэйтийг продюсер ванны өмсгөлтэй угтаж авсан байна. Согтууруулах ундаагаар шахуулж, сэкс хийх санал сонссон Кэйт өглөө эрт хичээлтэй гэж шалтаглан өрөөг орхин явсан гэнэ. Тэр “гэнэн, жаахан охин явсан би тийм хөгшин, муухай хүнийг өөртэйгээ унтах санал тавина гэж огт төсөөлөөгүй” гэж дурссан байна.

Гэвч хэдхэн жилийн дараа Уэйнштэйн түүнтэй уулзахдаа өмнө нь болсон үйл явдлыг санахгүй байсан гэжээ.

Үүнээс хойш Кэйт продюсерийн ажилладаг Мирамакс компанийн хэд хэдэн саналаас татгалзсан бөгөөд Уэйнштэйн үүнд нь дургуйцэж, Кэйтийн тухай таагүй зүйл бусдад ярьж, дарамталдаг байсан нь ажил хэрэгт сөргөөр нөлөөлж байсныг бичсэн байна.

Жүжигчин бүсгүйн дурдсан өөр нэг жишээнд өгүүлснээр түүний нэг эрэгтэй найз Уэйнштэйнээс урилга авсан залуу жүжигчин бүсгүйд продюсерийн арга барилыг хэлж, болгоомжлохыг анхааруулж байжээ. Гэтэл нөгөө жүжигчин нь Уэйнштэйнтэй нэг оронд орж, бас тэр залууг өөрт нь анхааруулж байсныг продюсерт ярьсан байна. Үүнээс болоод Уэйнштэйн Мирамакс компанитай ажиллаж байсан залуугийн гэрээг цуцлуулж, ажилгүй болгож байсныг дурсжээ.

Эцэст нь Кэйт Бэкинсэйл энэхүү дуулиант хэрэг ил гарсны үр дүнд кино урлагийн салбарт шинэчлэлт гараасай гэж хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.

 

Эх сурвалж: Independent

 

x