2017/12/13
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,437.18₮
B34
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-16°
|
-23°
17:00
S32
-18°
18:00
S32
-19°
19:00
S32
-21°
20:00
S32
-22°
21:00
S32
-23°
22:00
S32
-23°
23:00
S32
-24°
00:00
S32
-24°
01:00
S32
-25°
02:00
S32
-26°
03:00
S32
-26°
04:00
S32
-26°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/10/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын удирдлагагүй болсон сансрын хөлөг удахгүй дэлхийд унах гэж байна

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 10 сарын 13
iKon.MN

Удирдлагагүй болсон 8.5 тонн жинтэй Хятадын сансрын хөлөг хэдхэн сарын дотор дэлхийд унана гэж судлаачид тооцоолжээ.

Тянгон-1 буюу “Тэнгэрийн ордон” гэх гоёмсог нэртэй хөлөг анх 2011 онд сансарт хөөрч, сансар огторгуйг эзэмших Хятадын амбицийн билэгдэл болж байв.

Автомат жолоодлоготой уг хөлөг тойрог замд судалгааны станц болон ажиллаж, 2012 онд Хятадын анхны эмэгтэй сансрын нисэгч Лю Ян түүнд хүрч, ажиллаж байсан юм. Гэвч 2016 онд олон сар судалсны дараа уг хөлгийг удирдлагагүй болсныг Хятадын тал зарлаж, 2017, 2018 онуудын нэгэнд дэлхийд унана гэж байв.

Үүний дараа тэд Тянгон-1 хөлгийг 2017 оны аравдугаар сараас 2018 оны дөрөвдүгээр сарын хооронд дэлхийд унана гэж НҮБ-д мэдээлжээ.

Гэвч Хятадын хөлгийн дэлхийг тойрох өндөр улам бүр доошилсоор, төсөөлж байснаас илүү хурдтай унаж байгаа гэнэ.

Харвардын их сургуулийн нэртэй астрофизикч Жонатан Макдоуэлийн батлан хэлснээр Тянгон-1 одоо 300 км-ийн өндөрт атмосферт орж ирээд байгаа гэнэ.

Тэр “2017 оны сүүлээр, эсвэл 2018 оны эхээр дэлхийд унана гэж би бодож байна” гэж ярьсан байна. Хэдийгээр агаар мандалд ихэнх хэсэг нь шатах ч ойролцоогоор 100 кг хэсэг нь дэлхийн гадаргуу дээр унана гэж Макдоуэл тооцжээ.

Харин дэлхийн яг хаана унахыг хэдхэн өдрийн өмнөөс ч мэдэх боломжгүй юм байна. Учир нь атмосферийн нөхцөл байдал багахан өөрчлөгдөхөд л биетийн унах газар нэг тивээс нөгөө тивд шилжих боломжтой гэж тэр үзэж байгаа юм.

Удирдлагагүй болсон олон сансрын хөлөг, станцууд дэлхийд унаж байсан ч хүн төрөлхтөнд хор хохирол учруулсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа ажээ.

1991 онд Зөвлөлтийн 20 тонн жинтэй Союз 7 хөлөг, өөр нэг 20 тонн жинтэй Космос 1686 хөлөгтэй холбогдсон байхдаа дэлхийд унаж байв. Тэд Аргентиний нутагт орж ирсэн ба Капитан Бермудез хэмээх жижиг хотын дээрээс хэлтэрхийнүүд нь цацагдаж байжээ. Мөн 1979 онд Америкийн 77 тонн жинтэй SkyLab станц жолоодлогогүй болж, дэлхийд унасан бөгөөд зарим том хэсгүүд нь баруун Австралийн Перт хотын гадна унасан байна.

 

Эх сурвалж: The Guardian

 

x