ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд боллоо

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:59 2017/10/04

УИХ-ын 47 гишүүн 100 хувийн саналаар У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад дэмжлээ. 

Ингээд У.Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд боллоо. 

12:22 2017/10/04

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох гэж байгаатай холбогдуулан гишүүд санал хэлж эхэллээ.

Төмөр замын бүтээн байгуулалтад онцгойлон анхаарч, хил гаалийн нэвтрэх чадвар дээр анхаараарай

Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Та гадаад худалдааны маш сайн нөхцөлд Засгийн газраа тэргүүлэх гэж байгаа шүү. Тиймээс эдийн засаг хүнд байна гэж битгий их яриарай. Экспортын орлого 1.2 тэрбумаар нэмэгдсэн. Аж үйлдвэрийн салбар руу бодлогоо чиглүүлэх хэрэгтэй. Эхний ээлжинд бүтээн байгуулалтын том төслүүдийг хөдөлгөхийг хүсье. Төмөр замын бүтээн байгуулалтад онцгойлон анхаарч, хил гаалийн нэвтрэх чадвар дээр анхаараарай. Ингэвэл урт хугацааны хөгжлийн бодлого биелэнэ.

Өрхийн орлогын бүтэц дээр голлон анхаарай. Өрхүүд цалин, тэтгэвэр, өрхийн үйлдвэрлэлээр амжиргаагаа залгуулж байгаа. Ялангуяа хөдөөгийн нэг өрх өнгөрсөн онд өрхийн орлогоос 300 мянган төгрөг сард олдог байсан бол одоо 100 мянган хүрэхгүй болсон. Үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй" гэв.

Ерөнхий чиг үүргийн сайдуудаа УИХ-ын гишүүдээс сонгох хэрэгтэй

Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Эрдэнэбат "Манай намаас дэвшүүлсэн дөрвөн яам тойрсон яриа гараад байна. Бид шинэ Засгийн газрыг бодлогын Засгийн газар байгаасай гэдэг саналыг л тавьсан. Хөдөлмөрийн, аж үйлдвэрийн, соёлын тал дээр өөрийн гэсэн бодлого баримтлах талаар яриад байгаа юм. Ерөнхий чиг үүргийн сайдуудаа УИХ-ын гишүүдээс сонгох хэрэгтэй" гэлээ.

11:25 2017/10/04

 
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 10:59 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай нэг л асуудлыг хэлэлцэх юм.

Чуулганы эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийн талаар танилцуулгыг хийлээ. 


Ерөнхийлөгч Х.Баттулга "Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газрыг огцруулсан тул Улсын Их Хуралд олонхи суудал авсан Монгол Ардын Нам Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Их Хуралд оруулж байна.

Ухнаагийн Хүрэлсүх нь 1968 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн. Батлан хамгаалах их сургууль, Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, МУИС-ийн Хууль зүйн сургууль төгссөн. Улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй. Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.

Ухнаагийн Хүрэлсүх нь Монголын Ардын Армийн 152 дугаар ангиас ажлын гараагаа эхэлж, 2000-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, 2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд, 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2015-2016 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд, 2016 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайдаар ажиллаж байна.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалд хууль, шударга ёсыг дээдэлж, нийтийн эрх ашгийн төлөө, шуурхай, шийдэмгий байж, улс орны өмнө тулгамдсан олон асуудлуудыг хамтдаа даван туулахын төлөө бодитой хамтран ажиллаж чадна гэдэгт миний бие итгэж байна. У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хичээнгүйлэн хүсье" гэв. 

Мөн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Төрийн байгуулалтын байнгы хорооны дарга Н.Энхболд мэдээлэл хийлээ.

Төрийн байгуулалтын байнгы хорооны дарга Н.Энхболд "У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо есдүгээр сарын 29-ний өдөр хэлэлцсэн. У.Хүрэлсүх нь хуулийг ягштал мөрдөж ажиллахаа хэлсэн. Байнгын хорооны гишүүд түүнийг Ерөнхий сайдаар томилохыг 100 хувь дэмжсэн" гэлээ. 

Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна

Багш, эмч нарын цалинг нэмэх боломжтой юу?, Яамдын тоог багасгах талаар анхаарч байгаа юу?

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Төрийн байгуулалтын байнгын хороон дээр хувийн сургуулийн хувьсах зардал 17 тэрбум төгрөг. Тэтгэвэрээс гарах бусад боломжуудыг ашиглаж багш нарын цалинг нэг сая гурван зуун мянгаар нэмэх боломжтой гэдгийг таньд хэлсэн. Дээр нь эмч нарын цалинг нэмэх боломжтой юу?

АН-ынхан дөрвөн яам нэмье гээд сонин юм ярьчихлаа. Яамдын тоог нэмэх дээр та санал нэг байгаа юм уу? Яамдын тоог багасгах талаар анхаарч байгаа юу?

Төсөв яагаад эргэн татагдчихав? төсвийг царцаах гацаах сонирхол байгаа юм биш биздээ. Ард түмэн бид яагаад ядуу байгаагаа ойлгохгүй байгаа" гэв. 

Багш, эмч гээд төрийн албан хаагч нарын цалинг 2019 оноос шат дараатайгаар нэмнэ

 
Гэрэл зургийг Mpa.mn

Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх "Багшийн зовлонг би маш сайн мэднэ. Манай гэр бүл багшийн цалингаар амьдарч байсан. Багштай холбоогүй хүн гэж байхгүй байх. Багш, эмч нарын асуудалд анхаарах хэрэгтэй. Эдийн засагтайгаа уялдуулж багш, эмч гээд төрийн албан хаагч нарын цалинг 2019 оноос шат дараатайгаар нэмнэ.

Ирэх жил тэтгэвэр тэтгэмжийг инфляцитай уялдуулж нэмнэ. Яамдуудын тоог нэмэхгүй хасахгүй. Нийгэмд сахилга хариуцлагыг тогтоох зайлшгүй шаардлага гарсан байна" гэлээ.

2018 оноос хүүхдийн мөнгийг 100 хувь олгож чадах уу? 

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ "Монгол Улс хэдий болтол гадны зээл тусламжийг шүтэж амьдрах юм бэ? ОУВС Монголын хөгжлийн төлөө яваад байна уу? эсвэл гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалаад байна уу гэдэг нь эргэлзээтэй. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 16 стратегийн орд газар байна. Цаашид стратегийн орд болох 38 орд байна. Эдгээр газруудын олборлолт борлуулалтан дээр төрийн хяналтыг сайн тавих хэрэгтэй.

Ялангуяа Оюу толгой бол борлуулалтаа хянуулахгүй тусгай вант улс болсон. Стратегийн орд дээр гадаад дотоодын компаниудын үйл ажиллагааг ном журмынх нь дагуу явуулж болох уу? Мөн У.Хүрэлсүх та хүүхдийн мөнгийг бүрэн олгох боломжгүй гэсэн. 2018 оноос хүүхдийн мөнгийг 100 хувь олгож чадах уу?" гэлээ.

Даанч боломж алга

Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх "Улс орны эдийн засгийн байдал хүнд байгааг бүгд мэдэж байгаа. Он гараад төлөх бондын өр их бий. Эдгээрийг төлөхгүй бол эдийн засаг хүндэрнэ. Аль болохоор төсвийн тэнцлийг алдагдалгүй гаргахын төлөө ажиллахаас өөр арга байхгүй. Стратегийн орд газруудад маш хариуцлагатай хандах ёстой. Монголын ард түмэн, төр өөрийнхөө баялагт эзэн нь байх ёстой. Харамсалтай нь энэ зүйл алдагдсан.

Газар нутгийн баялгийн төлөө бидний өвөг дээдэс халуун амь, бүлээн цусаа зориулж ирсэн. Монгол Улсын эдийн засагт олон тулгуурт бодлого барих нь зүйтэй. Эрдэс баялаг, уул уурхайн салбараас гадна, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараа анхаарах нь зөв. Монголчууд бид хол замд явахдаа хөтөлгөө морьтой явдаг. Эдийн засгийн асуудлаа ганцхан уул уурхайд тохож болохгүй.

Хүүхдүүд, багш, эмч нараасаа мөнгө харамлах гишүүн парламентад байхгүй байх. Даанч боломж алга" гэлээ.

Оюутолгой Дубайн гэрээг шалгаж үзэх үү?, Тавантолгойг яаж эдийн засгийн эргэлтэд оруулах вэ?

Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "1.5 жилд бид Загсийн газраа огцруулж байна. Одоогийн Засгийн газрыг урт наслаасай гэж хүсэж байна. Оюутолгой Дубайн гэрээг шалгаж үзэх үү? Тавантолгойг яаж эдийн засгийн эргэлтэд оруулах вэ?

Шинэ Засгийн газар Эгийн голын усан цахилгаан станцыг яаж ажиллуулах вэ? Давхар дээлний тоог нэмэх үү?

Сургууль төгсөж байгаа хүмүүсийн 60-70 хувь нь дээд сургууль өмссөн. Техник мэргэжлийн сургуулийг жинхэнэ ажил хийдэг хүмүүс нь болох 30 орчим хувь нь төгсөж байна.

Манай улсын гадаад өрийн хэмжээ 4.6 тэрбум ам.доллар байгаа. Ийм нөхцөл байдалд эдийн засгийн алхамаа юунаас эхлэх вэ? Өрийг өрөөр дарна. Бондыг бондоор дарна гэж хэлээд байгаа. Тодорхой хариулт сонсмоор байна.

Оюутолгой Дубайн гэрээг шалгаж үзнэ, Эгийн голын усан цахилгаан станц хөдлөхөд бэлэн байгаа

Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх "Оюутолгой Дубайн гэрээг шалгаж үзнэ. Монгол Улсын эрх ашгийг зөрчсөн байвал илрүүлж ажиллана. Эрдэнэтийн асуудлыг хуулийн хүрээнд шийднэ. Эгийн голын усан цахилгаан станц хөдлөхөд бэлэн байгаа. Шинээр байгуулагдах Засгийн газрыг чадвартай Засгийн газар байгаасай гэж бодож байна.

Бидэнд мэргэжлийн ажилчид зайлшгүй шаардлагатай. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг сайн дэмжих нь зөв гэж үзэж байгаа. Үүнд тодорхой хөрөнгө санхүүжилт өгч анхаарна" гэлээ.

12:22 2017/10/04

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох гэж байгаатай холбогдуулан гишүүд санал хэлж эхэллээ.

Төмөр замын бүтээн байгуулалтад онцгойлон анхаарч, хил гаалийн нэвтрэх чадвар дээр анхаараарай

Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Та гадаад худалдааны маш сайн нөхцөлд Засгийн газраа тэргүүлэх гэж байгаа шүү. Тиймээс эдийн засаг хүнд байна гэж битгий их яриарай. Экспортын орлого 1.2 тэрбумаар нэмэгдсэн. Аж үйлдвэрийн салбар руу бодлогоо чиглүүлэх хэрэгтэй. Эхний ээлжинд бүтээн байгуулалтын том төслүүдийг хөдөлгөхийг хүсье. Төмөр замын бүтээн байгуулалтад онцгойлон анхаарч, хил гаалийн нэвтрэх чадвар дээр анхаараарай. Ингэвэл урт хугацааны хөгжлийн бодлого биелэнэ.

Өрхийн орлогын бүтэц дээр голлон анхаарай. Өрхүүд цалин, тэтгэвэр, өрхийн үйлдвэрлэлээр амжиргаагаа залгуулж байгаа. Ялангуяа хөдөөгийн нэг өрх өнгөрсөн онд өрхийн орлогоос 300 мянган төгрөг сард олдог байсан бол одоо 100 мянган хүрэхгүй болсон. Үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй" гэв.

Ерөнхий чиг үүргийн сайдуудаа УИХ-ын гишүүдээс сонгох хэрэгтэй

Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Эрдэнэбат "Манай намаас дэвшүүлсэн дөрвөн яам тойрсон яриа гараад байна. Бид шинэ Засгийн газрыг бодлогын Засгийн газар байгаасай гэдэг саналыг л тавьсан. Хөдөлмөрийн, аж үйлдвэрийн, соёлын тал дээр өөрийн гэсэн бодлого баримтлах талаар яриад байгаа юм. Ерөнхий чиг үүргийн сайдуудаа УИХ-ын гишүүдээс сонгох хэрэгтэй" гэлээ.

12:59 2017/10/04

УИХ-ын 47 гишүүн 100 хувийн саналаар У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад дэмжлээ. 

Ингээд У.Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд боллоо. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
37
Зураг
ЗӨВ, ГОЁ
14
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
30 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Онгироо [202.179.26.60] 2019/4/17
Хүрэлсүх бол морь унасан, толгойгүй, галзуу хүн. Түмэн олон бид ихээхэн болгоомжтой байж, энэ хүнийг хурдан зайлуулахгүй бол маш их хар мөртэй юм.
0 | 0 Хариулах
Баатар [202.70.43.82] 2018/1/26
Яригдаж байгаа нефть боловсруулах үйлдвэрээ барьчихвал энэ хүн том гавьяа байгуулна гэж бодоод байна. Өөрсдийн бензинтэй болох гэхээр гадна дотроос их саад тавьж байна. Уг нь бол бензинийг захын хүн л нефть нэрээд гаргаж байсан түүх өчигдөрхөн чеченьчүүдэд байлаа шүү.
0 | 0 Хариулах
ИРГЭН [66.181.187.138] 2017/10/6
Одоо "Сэлэм Тогмид" яаж байлдахыг харах л үлдлээ...Төрд шургалсан луйварчдын өөдөөс "Сэлэм гялс, толгой бөндөс" байхыг ард олон хүсч байна....
1 | 0 Хариулах
ИРГЭН [66.181.187.138] 2017/10/6
Одоо "Сэлэм Тогмид" яаж байлдахыг харах л үлдлээ...Төрд шургалсан луйварчдын өөдөөс "Сэлэм гялс, толгой өндөс" байхыг ард олон хүсч байна....
0 | 0 Хариулах
зочин [103.229.122.33] 2017/10/4
өөрсдөө улс орноо өөд нь татах тал дээр юу ч хийгээгүй,намчирхах, худал ярьж хоосон мэдэмхийрч,бие биендээ тал засахаас өөр юу ч хийхгүй байж мундаг хүн болж жүжиглэж олон юм шаардахын оронд зүгээр ажлыг нь хийлгэ...
1 | 0 Хариулах
Зочин [182.160.38.223] 2017/10/4
Ард түмний төлөө шудрагаар, шулуухан ажиллаж чадвал түүхэнд нэрээ үлдээнэ дээ. Одоо кабинет, багийнханаа яаж бүрдүүлэхээс цаашдаа яах нь харагдана. Бас нэг монгол ялна гэдэг попчин мөн эсэх нь
0 | 0 Хариулах
Амжилт [66.181.185.182] 2017/10/4
Хүрэлсүх бол Эрдэнэбат шиг морь унасан толгойгүй робот ерөнхий сайд биш....Хүрэлсүхэд итгэж байна
1 | 3 Хариулах
Зочин [202.9.40.162] 2017/10/4
Тун хэврэг ЗГ бүрдлээдээ. МАН хагаралтай бга далимдуулж наад Жонхуу чинь ноолох вий. Бүү оролцуулаарай
6 | 1 Хариулах
дугар [202.70.46.232] 2017/10/4
Би Хүрэлсүхэд, хэлсэн үгэнд нь итгэж байна, үнэлж байнаа. Ийм өнгө аястай, тодорхой, шууд шулуун үг сонсоогүй ч юм шиг... Хамтран ажиллах гол хүмүүсээ зөв сонгоорой доо
2 | 2 Хариулах
Зочин [202.21.101.226] 2017/10/4
УБ Бээжингийн хооронд нислэг хийх үнэ 2 сая төгрөг. Энэ мөнгөөр өөр авиа компаниар дэлхийг 3 тойрч болно. Энэ мэт авилгалын эцсийн үнийг жирийн иргэд онгоцонд нисэхдээ хүртэл төлж байна. Төрийн данхар бүтцийг багасгахгүй бол яам агентлагыг цөөлөхгүй бол энэ авилгал хээл хахууль хэзээ ч багасахгүй. Төрийн өмчит компаниудаа цөөлөөчээ. 3 хан сая хүнтэй эдийн засаг сэвх гээд л босоод ирнэшүүдээ
6 | 0 Хариулах
Зочин [150.129.140.113] 2017/10/4
Баяр хүргье, монгол улс мандтугай.
0 | 0 Хариулах
Zochin [202.131.249.138] 2017/10/4
Narantuya gishuun tun chambai emegtei shuu. Helj yarij baigaa ni dandaa boditoi, barimt facttai, tun sain gishuun emegtei dee. MAN emegtei gishuuddee anhaaral handuulj neg iimerhuu mundag emegtei gishuuntei bolhod anhaarna baigaa.MAN-iin emegtei gishuud gej bodlogo yarihaar uhaan ni hurdeggui, hormoigoo chirsen, shunal ni tsoorson heden jigteihen yum baihiin. Tiim emegtei gishuudtei baisnaas baihgui baisan ni deer.
2 | 4 Хариулах
Зочин [202.9.40.162] 2017/10/4
Ацаараа нямбай бдгийн. Бүх хүний өрийг хүчингүй болгох хуулийн төсөл өргөн барина. гд солиороод бга хүнийг чи Нямбай гж бгамуу
2 | 1 Хариулах
Зочин [103.26.195.222] 2017/10/4
Narantuya gishuunii helsen exportiin orlogo nemegdsen gedgiig ogt oilgosongui. Exportiin orlogo gej yu bdiin boloo
0 | 0 Хариулах
Зочин [106.161.238.92] 2017/10/4
Ерөнхий сайд Хүрэлсүх танаас ганцхан юм хүсэж байна. Монгол Улсад жоохон ч гэсэн шударга ёс тогтоож өгнө үү Хээл хахууль авилгатай хатуу тэмцээд өгөөч.
5 | 1 Хариулах
Монгол [112.72.11.113] 2017/10/4
Ээээ [хориотой үг] энэ хүн монголын дамбууруулнөө. Арчаагүй муу гөлөг
1 | 2 Хариулах
Zochin [122.201.28.7] 2017/10/4
Peeh jinhene MANAN uuschihsen yum bishuu. AH in 4 yaam ug, bid bgaa bolhoor Khurelsukh chi olonh bolloo shu genee.
2 | 0 Хариулах
Иргэн [202.9.43.162] 2017/10/4
Түгжилийг харах л үлдлээ
3 | 0 Хариулах
Зочин [122.201.31.67] 2017/10/4
Busdyg degeedej unagaagaad suudal ezelsen hun hol yavdaggui, tuund yamar ch yos surtahuun bdaggui uchraas.
9 | 2 Хариулах
Зочин [172.58.142.214] 2017/10/4
Yamar ard tvmen bn tiim l tur togtdog . Belen amlaltand huurtaj zvgeer suugaad halamj, tetgemj hvrteed l baij bh sanaatai. Nuguudvvl ni bvvr meddeg boltsn. Songogdoj bgaad idej uusan olon terbumiin shawhruugaaraa ard tvmenee hunguhun huurchihna
4 | 1 Хариулах
Зочин [150.129.140.80] 2017/10/4
Нэг л их ард түмэн монгол улсын төлөө гээд л бүгд л цээжээ дэлдээд л гарч ирэх юм нөгөөх нь юу ч өөрлөгдөхгүй байж бгаад л дараагийн хүн нь ард түмний төлөө гээд л цээжээ дэлдээд л гараад ирнэ он эил өнгөрөөд л бүх юм бахь байдгаараа хувь хүний амьдрал дээшлээд л өнгөрдөг дөө агаар нэг биз бусадтайгаа
5 | 2 Хариулах
Зочин [27.123.214.2] 2017/10/4
Эдийн засгийг ч сүйрүүлэх нь дээ
9 | 3 Хариулах
Зочин [202.55.191.130] 2017/10/4
Нөгөө концессын талаар яагаад асуухгүй байна вэ? Засаг унасан нэг шалтгаан чинь биз дээ, цаагуураа тохироод чимээгүй өнгөрөхөөр болчихсон уу?
1 | 0 Хариулах
Moнгoл Ялнaaaaa [66.181.184.120] 2017/10/4
Бие биенийхээ араа xyтгa шaaж онхолдуулаад дарга сайд болдог сайхан жишгийг Toпop Шеенко 2 тавьжээ, хурай хурай
8 | 4 Хариулах
Зочин [182.160.34.214] 2017/10/4
топор
3 | 1 Хариулах
Зочин [103.50.207.150] 2017/10/4
Нэг л шударга дүр исгэсэн худлаа хүн л харагдаад байгаа юм даа. Путин стилтэй болох гээд ядсан. Юу болохыг харж л баядаа.
9 | 4 Хариулах
Зочин [202.21.101.226] 2017/10/4
Одоо угаасаа та нар болон танай үеийнхнээс юу ч гарахгүй өнгөрсөн хорвоо. Хичнээн ч гоё юм ярьж болно. Дараа дараагийн үеийн удирдагчдаа л хүлээж байна.
3 | 1 Хариулах
Зочин [59.153.84.70] 2017/10/4
заа харж л байя
3 | 0 Хариулах
Зочин [122.201.26.11] 2017/10/4
Женок Шенок хоёр Зээл хүчингүй болгох яасан бээээ. Удахгүй цуглаан хийе. Женок Шенокдоо амжилт. Бүгд өргүй болцгооё
5 | 4 Хариулах
Зочин [103.229.178.10] 2017/10/4
H u k GOGOGOGOGOGOGO GOGOGO
0 | 1 Хариулах