Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Цусаа бэлэглэх өдөр"-ийн хүрээнд зургаан донорт тэмдэг гардуулна

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 10 сарын 3
iKon.MN

The Corporate hotel Convention center 5-р давхарт

09:00 цагт "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам”, “Мэргэжлээс шалтгаалах өвчний оношилгоо, урьдчилан сэргийлэлт” сэдэвт онол практикийн бага хурал болно.

Чингис хаан нисэх онгоцны буудалд

10:00 цагт Турк Улсад болсон Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах анхны хүрэл медалийг хүртсэн Онцгой байдлын албаны баг тамирчид эх орондоо ирнэ. 

ЦССҮТ-ийн байранд

10:00 цагт "Цусаа бэлэглэх өдөр" өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийн хүрээнд зургаан эрхэм донорт “Бахархал-10”, “Бахархал-20” тэмдэг гардуулж, нийтийн тээврээр бүтэн сарын турш үнэгүй зорчих карт бэлэглэнэ. Мөн энэ өдөр цусаа бэлэглэсэн бүх донорыг U Money картаар урамшуулна.

Монголбанкны 5 давхрын хурлын танхимд

11:00 цагт Улс даяар хэрэгжүүлэх "Санхүүгийн боловсрол" аяны нээлтийн арга хэмжээ болно. 

Монголын залуучуудын холбооны 104 тоотод

11:00 цагт Багш нарын ажил, хаялт болон цалин нэмэхтэй холбоотой асуудлаар Монголын сурагчдын холбоо, Монголын эцэг эхчүүдийн холбооноос хэвлэлийн хурал хийнэ.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт Үндэсний "СоСобрэндийн бэлэн хоол үйлдвэрлэгчид Засгийн газарт хандан уриалга гаргаж мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

12:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчид Унгар Улсын элчин сайд Итгэмжлэх жуух бичиг өргөн барина.

Holiday Inn зочид буудлын 1-р давхрын хурлын зааланд

17:00 цагт Бодибилдинг Фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийнэ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.