НИТХ-ын XI хурал 10 дугаар сарын 02-нд буюу Даваа гарагт хуралдаж даргаа сонгохоор болжээ.
Есдүгээр сарын 22-нд болсон уг хурлаар НИТХ-ын даргыг сонгох ёстой байсан ч шийдэлд хүрч чадаагүй.
Учир нь НИТХ-ын даргад нэр дэвшигчид болох С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын саналын тоо тэнцсэн тул НИТХ дахь МАН тав хоногийн завсарлага авсан билээ.
Уг завсарлагын хугацаа өнөөдөр дуусаж байгаа ч ажлын бус цагтай таарч байгаа тул ийнхүү шийдвэр гаргажээ.
Харин өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг 11:00 цагаас, Төрийн байгуулалтын байнгын хороо 12:00 цагаас хуралдаж Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ.