Нийслэлийн Онцгой байдлын газрын аварга шалгаруулах “Мэргэжлийн Аврагч-2017” тэмцээн 2017 оны 09 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа.
Алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужлыг дээшлүүлэх, анги байгууллагуудын мэргэжлийн бэлтгэлийн төвшинг тодорхойлох, үүрэг гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааг сайжруулах, гамшгаас хамгаалах чадавхийг нэмэгдүүлэх зорилготойгоор энэ тэмцээнийг зохион байгуулдаг аж.
Тэмцээний шилдгүүд:
Мөн бусдыгаа манлайлан, үлгэр дуурайлал үзүүлэн оролцсон шилдэг офицероор нийслэлийн Аврах 105-н аврагч, ахлах дэслэгч Б.Батзаяа, шилдэг аврагчаар Багануур дүүргийн гал түймэр унтраах, аврах ангийн 64-р ангийн аврагч, ахлах ахлагч Б.Энхбүүвэй нар тодорсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.