Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Түр завсарласан УИХ-ын ээлжит бус чуулган үргэлжилнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын ээлжит бус чуулган маргааш 10:00 цагт хуралдахаар болжээ.

Өнөөдөр нээлтээ хийсэн ээлжит бус чуулганаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг хэлэлцэж эхлээд ямар нэгэн шийдвэрт хүрэлгүй түр завсарлага авсан юм.

Учир нь УИХ-ын дахь МАН-ын бүлгээс У.Хүрэлсүх болон Ж.Эрдэнэбат нарын нэгнээ тагнаж чагнасан асуудлыг Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцүүлсний дараа чуулганд оролцох хүсэлт гаргасан.

Харин Тусгай хяналтын дэд хороо одоогийн байдлаар хэзээ хуралдах нь тодорхойгүй байна.

УИХ-ын даргын захирамжийн дагуу ээлжит бус чуулган хуралдаж дуусах сүүлийн хугацаа есдүгээр сарын 7-ны өдөр. Тиймээс Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг маргаашийн хуралдаанаараа эцэслэн шийдвэрлэх бололтой.