Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Лэйкерсийн хүлээсэн торгуулийг Межик Жонсон төлнө

SPS телевиз
2017 оны 9 сарын 6
SPS
Зураг зураг

Өрнөд бүсийн Лос Анжелес Лэйкерс баг өөр багийн нэр дор гэрээтэй байгаа тоглогчийг багтаа элсүүлэх талаар яриа гаргаснаас болж, лигийн зүгээс 500 мянган долларын торгууль хүлээхээр болоод байгаа билээ.

Өнгөрсөн 4-р сард багийн сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгч Межик Жонсон Жимми Кеммелийн шоунд оролцох үеэрээ Индиана Пэйсерст тухайн үед тоглож байсан Пол Жоржыг дараа жил Лэйкерс багтаа авчрах талаар ярьж байсан нь энэ торгуулийг хүлээх гол шалтгаан болсон юм.

Тэгвэл тус торгуулийн мөнгийг Межик Жонсон өөрийн цалингаасаа төлнө гэдгээ мэдэгдсэн байна.

Мөн тэрээр энэ бол миний алдаа байсан. Дахиж ийм зүйл болохгүй. Би буруугаа хүлээж байна хэмээн мэдэгдсэн байна.

Зураг