Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Дэмбэрэл: Баянзүрх дүүргийн боловсролын хэлтэс зочид буудалд толгой хоргодож байна

Болорцэцэг, iKon.mn
2017 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчид дүүрэгт тулгамдаж байгаа асуудлуудын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэдний хэлж байгаагаар нийслэлийн хамгийн их хүн амтай дүүргийн иргэдийн эрх ашиг хөсөр хаягдаж байна гэсэн юм. Өөрөөр хэлбэл иргэд төрийн үйлчилгээг авахад хүндрэлтэй байгаа юм байна.

БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл: Баянзүрх дүүрэгт засаг захиргааны олон асуудал байгаагийн хамгийн том жишээ бол дүүрэгтээ боловсролын хэлтсээ ажиллуулж чадахгүй байгаа явдал. Баянзүрх дүүргийн боловсролын хэлтэс Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд толгой хоргодож байна. Үүнээс болж иргэд, багш, боловсролын ажилчид боловсролын хэлтсийн үйлчилгээг авахад хүндрэлтэй болсон" гэлээ. 

Мөн Баянзүрх дүүргийн газрын алба дээр 1,511 гэрчилгээ шийдвэрлэгдэхгүй хүлээгдсэн байдалтай байгаа аж. Энэ талаар БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Цэвэгмид "Засаг дарга асан өөрийн дураар иргэний бүртгэлийн мэргэжилтэй хүнийг газрын албаны даргаар томилсонтой холбоотой. Мэргэжлийн бус хүн газрын албаны дарга хийж байгаагаас болж өргөдөл гомдол ийм хэмжээнд хүрээд байна. Тиймээс дүүргийн засаг даргын энэ мэт увайгүй үйл ажиллагааг таслан зогсоох цаг болсон" гэв.

Мөн тус дүүргийн хүүхэд гэр бүл, хүүхэд хөгжил, хамгаалал, залуучуудын хөгжлийн төвийг БЗД-ийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэг тогтоол гарган татан буулгасан байна. Үүний улмаас тухайн төвийн 13 ажилтан бүтэн жил цалингүй байгаа гэдгийг төлөөлөгч Р.Мөнхбат хэллээ. 

Баянзүрх дүүрэг 35,500 иргэн, 28 хороотой үйл ажиллагаагаа явуулж байна.