Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Сибелл Вон Оппелн: "Ухаалаг засаг" төслийн үр дүнд Монголын статистикийн чадавх сайжирсан

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний Статистикийн Хороо, ХБНГУ-ын Холбооны Статистикийн Газрын хооронд байгуулсан хосолмол түншлэлийн гэрээний хүрээнд хэрэгжүүлсэн төслийн үр дүн танилцуулах, хаалтын арга хэмжээ өнөөдөр боллоо.

ҮСХ нь Монгол Улсын Засгийн газраас Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг” төслийн хүрээнд “Статистикийн байгууллагын мэдээлэл боловсруулах чадавхыг бэхжүүлэх” дэд бүрэлдэхүүн хэсгийг 2015 оноос хэрэгжүүлсэн юм. 

 
Гэрэл зургийг mpa.mn

ҮСХ-ны дарга А.Ариунзаяа "Германы Статистикийн Хороотой бид хамтарч ажиллаад 18 жил болж байна. Энэ хугацаанд хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлсэн. "Ухаалаг засаг" төсөл маань Засгийн газрын үйл ажиллагааг ухаалаг төвшинд цахимжуулах, нэгдсэн мэдээллийн сангуудыг бий болгох, шинэ технологийн эринд нэвтэрч байгаатай холбогдуулан мэдээлэл, технологийг сайжруулах тал дээр хамтарч ажиллаж буй юм.

Германы холбооноос Монголын статистикийн хороог цахимжуулах, улам ухаалаг болгох тал дээр бусад Европын орны туршлага судлуулах зорилготой танилцах айлчлалуудыг зохион байгуулсан. Айлчлалаар тухайн улс орнууд мэдээллийг нийтэд хэрхэн ил тод болгож буйг, мөн захиргааны мэдээллийг хэрхэн ашиглаж буйг судалсан" гэлээ. 

Энэхүү төсөл нь иргэдийн оролцоог дэмжих механизмыг бүрдүүлэх, ухаалаг Засаг байгуулах үндэс суурийг тавих, мэдээллийн нээлттэй байдлыг бий болгох, төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх гэсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй аж. 

 
Гэрэл зургийг mpa.mn

ХБНГУ-ын ХСГ-ын стратеги, төлөвлөлт, ОУ-ын харилцааны судалгаа, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн дарга Сибелл Вон Оппелн "Ухаалаг засаг төсөл нь бусад улс оронд хэрэгжүүлдэг Цахим засаглал төслийн адил юм. Төслийн үр дүнд Монголын статистикийн чадавх сайжирсан гэж хэлж болно. 

Бидний хамтын ажиллагаа урт хугацаанд үргэлжилсэн бөгөөд маш амжилттай болсон гэж бидний зүгээс дүгнэж байгаа. Энэ гэрээ дууссан ч гэсэн бидний хамтын ажиллагаа үргэлжлэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна" гэв.