Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр гурван хүүхэд зам тээврийн осолд өртжээ

А.Намуун, iKon.mn
2017 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
Сэрэмжлүүлэг

Өчигдөр буюу есдүгээр сарын 04-ний Даваа гарагт Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 41 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллажээ.

Мөн тухайн өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 466 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас

  • Зам тээврийн ослын 352 дуудлага бүртгэгдэж,
  • Осол, хэргийн улмаас нийт 9 хүн гэмтэж бэртсэн байна.

Тэдгээр 9 хүнээс 3 нь 0-10 хүртэлх насны хүүхэд байсан бөгөөд зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртжээ.

Бүртгэгдсэн ослыг авч үзвэл

  • явган зорчигч мөргөж гэмтээсэн 3 осол,
  • мөргөлдсөн 10 осол,
  • онхолдсон 1 осол тус тус бүртгэдсэнийг ЗЦА шалгаж байна.
Тухайлбал, БГД-ийн нутаг Өргөө кино театрын арын уулзварт амины H.Starex маркийн автомашины жолооч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож T.Prius, H.Accent, T.Prius-30 маркийн автомашинуудыг мөргөж, зорчигч 20 настай Б гэмтсэн ослыг БГДЗЦХэлтэст шалгаж байна.

Сургуулийн өмнөх болон бага насны хүүхдүүд явж байгаа автомашины зай болон хурдыг баримжаалах чадвар муу байдаг. Мөн гэрлэн болон дуут дохионы утгыг тэр болгон ойлгодоггүй сэтгэл зүйн онцлогтой учраас явж байгаа тээврийн хэрэгслийг шууд зогсчих мэтээр ойлгодог.

Тиймээс эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагч нар хүүхдээ замын хөдөлгөөнд сахилга, соёлтой оролцуулах хүмүүжилд сургаж, замын хөдөлгөөнд соёлтой оролцогч ирээдүйн иргэнийг төлөвшүүлэхийг Замын Цагдаагийн алба, Сургуулийн өмнөх боловсрол хөгжлийн төв ТББ-аас уриалж байна.