Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Дуэйн Уэйдын гэрээг Буллс худалдан авах нь тодорхой боллоо

SPS телевиз
2017 оны 9 сарын 5
SPS
Зураг зураг

Сарын өмнө Чикаго Буллс баг хамгаалагч Дуэйн Уэйдын гэрээг худалдан авч, чөлөөт тоглогч болгох талаар яриа гараад байсан билээ.

Тэгвэл энэ яриа бодит байдал болох нь бараг л тодорхой болоод байна. Тэгвэл үүнтэй зэрэгцээд түүнийг чөлөөт тоглогч болсны дараа ямар багууд авахыг хүсч буй талаарх мэдээллүүд гарч эхэллээ.

Хамгийн түрүүнд 3 удаа лигийн аварга цол хүртэж байсан Майами Хит баг нь түүнийг эргүүлэн авахаар оролдож эхэллээ. Түүний хуучин багийн анд Удонис Хаслем багтаа эргэн ирж, карьерынхаа үлдсэн хугацааг Майамид өнгөрүүлээч хэмээн ятгаж байгаа юм. Харин бас нэгэн мэдээллээр Лос Анжелесын 2 баг түүнийг мөн сонирхож байгаа гэдгийг дурьджээ.

Блэйк Гриффинтэй Клипперс, залуу бүрэлдэхүүнтэй Лос Анжелес Лэйкерс багууд түүнтэй холбогдоод байна.

Гэхдээ түүний очих хамгийн өндөр магадлалтай баг нь Кливленд Кавальерс болоод байгаа юм. Хуучин багийн анд ЛеБрон Жэймстэй нэгдэж, аваргын төлөөх дахин нэг дайралтыг хийх өндөр магадлалтай байна. 

Зураг