Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын бүлгийн хурлаар Засгийн газрыг огцруулах эсэх УЗ-ийн ШИЙДВЭРИЙГ хэлэлцэнэ

Т.Саран, iKon.mn
2017 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал Төрийн ордонд өчигдөр болсон. Хурлаас Засгийн газраа тогтвортой байлгах утга бүхий тогтоол гаргасан талаар эх сурвалж мэдээллээ. 

Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг өнөөдөр 11:00 цагаас болох УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэх юм байна.  

Харин УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байна. 

УИХ-ын даргын гаргасан захирамжаар УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан энэ сарын 07-ны өдрөөр дуусгавар болгох учиртай.