Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын Удирдах зөвлөл ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ асуудлыг хэлэлцэж эхэллээ

Т.Саран, iKon.mn
2017 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал Төрийн ордонд эхэлжээ. Хурлаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм байна. 

УИХ-ын дарга УИХ-ын ээлжит бус чуулганыг Засгийн газрыг огцруулах эсэх асуудалтай холбогдуулж энэ сарын 07-ны өдрөөс өмнө хуралдах захирамж гаргасан билээ. 

УИХ-ын ээлжит бус чуулганаас өмнө МАН дотооддоо Засгийн газрын тэргүүнийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээр шийдсэн бололтой.

Наймдугаар сарын 23-нд МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барьсан юм. 

Үүний дагуу өнгөрсөн долоо хоногт намын бүлгүүд болон байнгын хороод хуралдсан. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Засгийн газрыг огцруулах шаардлаггүй гэж үзээд байгаа. 

Гэхдээ УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байж Засгийн газар огцрох эсэх нь тодорхой болно.