Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: БЗД-ийн гэр оронгүй зургаан өрхөд гэр хандивлах үйл ажиллагаа болно.

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 9 сарын 5
iKon.MN

Туушин зочид буудлын Сүлд танхимд

10:00 цагт Үндэсний статистикийн хороо ХБНГУ-ын Холбооны статистикийн газартай статистикийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх дэд төслийг хэрэгжүүлсэн. Өнөөдөр уг төслийн үр дүнг танилцуулах, дүгнэх хаалтын арга хэмжээ болно.

Live conference center

12:00 цагт Цэргийн алба хаах хугацаандаа эмч нарын буруутай үйлдээс болж зүүн нүд нь хараагүй болсон талаар мэдээлэл хийнэ.

“Да” хүрээ захын баруун тал байрлах Хаан банкны ард

12:00 цагт БЗД-ийн өөрийн гэсэн гэр оронгүй зургаан өрхөд иж бүрэн гэр хандивлах үйл ажиллагаа болно. 

MN-Мэдээллийн төвд 

12:00 цагт Баянзүрх дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

Нарантул ОУХТ

12:00 цагт Нарантуул захын хойд замыг нээнэ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.