Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Эрдэнэбат: МАН-ыг дотоод асуудлаа даруй шийдэж, төрийн ажлыг битгий цалгардуул гэж хэлмээр байна

Т.Саран, iKon.mn
2017 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайдыг огцруулах талаар УИХ-ын нэр бүхий гишүүдээс гаргасан саналыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор өнөөдөр хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат саналаа хэлсэн юм.

Тэрбээр "Засгийн газрыг огцруулах эсэхийг цөөнх биш, олонхи шийддэг.

65 суудалтай эрх баригч МАН-ыг дотоод асуудлаа даруй шийдэж, төрийн ажлыг битгий цалгардуул гэж хэлмээр байна.

Эрх баригчид алдаан дээрээ зөв дүгнэлт хийх хэрэгтэй.

Асуудлаа цэгцлэхгүй бол ард түмний итгэлийг бүрэн алдана.

Хуулийн дагуу олонхи л асуудлаа шийднэ, хамаарна гэдгийг хэлье” гэлээ.