Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Эрдэнэбат: Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хариуцлага тооцох нь ЗҮЙТЭЙ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдсан байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл өглөө.

Д.Эрдэнэбат "Ардчилсан намын бүлэг хуралдаж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудлаар шийдвэрээ гаргалаа. 

Манай ажлын хэсэг нэлээн нухацтай ажилласан гэж ойлгож байгаа.Түүнчлэн Ардчилсан намын улс төрийн зөвлөл хуралдаж Ардчилсан намын бүлэгт зөвлөмж хүргүүлсэн. 

Нийт гишүүдийн саналаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудал дээр Ардчилсан намын бүлэг нэгдмэл байр суурьтай оролцож, хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзлээ" гэв.

Ардчилсан намын бүлгийн даргын хувьд Засгийн газарт хамтрах шаардлага байхгүй гэж үзэж байна

Тэрбээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Дараагийн Засгийн газарт нэгдэх санал ирсэн үү?

-Хэвлэл мэдээллээр хамтрах тухай худал, үнэн мэдээлэл явж байгаа. Ардчилсан намын бүлгийн даргын хувьд Засгийн газарт хамтрах шаардлага байхгүй гэж үзэж байна. 

Харин Ардчилсан намд хяналт тавих үүргийг 2016 оны сонгуулиар иргэд өгсөн.

-Та нар эрх баригч намын дотоод асуудалд оролцохгүй гэж байгаа бол УИХ-ын чуулган дээр саналаа өгөхгүй бойкот хийх боломжтой юу?

-Тийм юм байхгүй.