Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Багш нар есдүгээр сарын 1-нээс өмнө ЦУГЛААН зохион байгуулна"

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын залуу багш нарын холбоо, Багшийн цалин нэмэгдүүлэх түр хорооноос багш нар ажил хаялт зарлах талаар өнөөдөр мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/716410985211139/

Цалин нэмүүлэх түр хорооны зохицуулагч багш Ц.Мөнхтуяа "Манай цалин нэмүүлэх түр хороо бол багш нарын сайн дураараа эвлэлдэн нэгдсэн хөдөлгөөн юм. 

Гуравхан хоногийн дотор 20-30 мянган багшаар нэмэгдсэн хөдөлгөөн болж байна. 

Засгийн газар наймдугаар сарын 24-ний өдөр бидэнд хариу өгнө гэсэн боловч өнөөдөр хэвлэлийн бага хурлаас өмнө тодорхойгүй хариу өгсөнд харамсаж байна. 

Бид дараагийн шатны тэмцэл рүүгээ орно. Цуглаан зохион байгуулна. Цуглаанд ирэхийг Монголын мянга мянга багш нартаа уриалж байна" гэв.

Ойрын үед зохион байгуулалттайгаар тэмцлийн үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болсон

Монголын Боловсрол, Шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Батзориг "ҮЭ-ийн байгууллага багш нарынхаа цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг тууштай тавьж тэмцэж ирсэн.

Өнөөдрөөс эхлэн бүх аймаг сум тэмцлийн үйл ажиллагаанд орно. Бид ойрын үед зохион байгуулалттайгаар тэмцлийн үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болсон. 

Үйлдвэрчний эвлэлийн байгууллага та бүхнийхээ төлөө тууштай ажиллах болно" гэв.

Багш нар таван жилд 5 мянган төгрөгөөр цалингаа нэмүүлдэг

Монголын Залуу багш нарын холбооны ЕНБД Г.Зулхүү "Монголын залуу багш нарын холбоонд 40-өөс доош насны бүх багш нар хамрагддаг. Нийт 25 мянга гаруй гишүүдтэй үйл ажиллагаа явуулж байна. 

Төр засаг багш нарын цалин, нийгмийн асуудлыг сайжруулахаар ажиллах цаг болжээ. Багш нар таван жилд 5 мянган төгрөгөөр цалингаа нэмүүлдэг. 

Багшийг ажилласан жилээр нь цалинг нь нэмдэг биш амжилт, шавь нарын сэтгэл ханамжаар тооцож нэмдэг байя гэсэн санал МАН-ын мөрийн хөтөлбөрт орсон байгаа. Манай холбоо энэ амлалтаа биелүүлээч гэж хүсэж байна. 

21 аймгийн багш нар бидэнтэй нэгдэж, дэмжиж оролцоорой гэж уриалж байна".

Бид ажил хаяна гэж зарлаагүй. Тэмцлийн хэлбэрийг сонгоно. Есдүгээр сарын 1-нд хичээлээ заана

Боловсрол Судлалын доктор А.Санжмятав "Багшийн ур чадварын асуудлыг хэлэхэд Монголын бүх багш нар өндөр ур чадвартай. Багшийг хөгжүүлэх олон бодлого сайн хэрэгжиж байгаа. Өндөр мэдлэг ур чадвартай байгаад цалин нь хүрэлцэхгүй бол багш нар ар гэр, амьдрал руугаа анхаарлаа хандуулна. 

БНСУ руу явж ажиллаж байгаа асуудал байна. Таван сая төгрөгний барьцаа төлөхгүйгээр нийгмийн даатгалаа барьцаалж БНСУ руу явж байгаа. Мөн харлаж байгаа асуудал маш их байна. 

Бид ажил хаяна гэж зарлаагүй. Тэмцлийн хэлбэрийг сонгоно. Есдүгээр сарын 1-нд хичээлээ заана. Энэ бол эрдмийн баяр, хүүхдүүд баяр хөөртэй байх ёстой. 

Бид есдүгээр сарын 1-нээс цуглаан хийнэ. Тиймээс үүнийг зөвөөр ойлгоосой гэж хүсэж байна.

Цалингин доод хэмжээг 1.6 сая төгрөгт хүргээч гэсэн гол шаардлага тавьж байгаа" гэв.