Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Цэргийн хувцас, цол тэмдгийг шинэчлэн Ерөнхийлөгчөөр батлуулсан, өөрчлөх ажлыг хийнэ"

Т.Саран, iKon.mn
2017 оны 8 сарын 15
iKon.MN

Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас энэ оны хоёрдугаар улиралд хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

 

ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч Ж.Бадамбазар "Зэвсэгт хүчний цэргийн жинхэнэ болон бэлтгэл албаны Генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч нарын цол, цэргийн мэргэжлийн ангиллуудыг шинэчлэн батлууллаа.

Ажилтнуудын өөрийнх нь албан тушаалтай дүйцэх цэргийн цол, ангилалтай байх талаар хийгдэж байгаа эрх зүйн шинэчлэлийн томоохон баримт бичиг юм.

Зэвсэгт хүчний гүйцэтгэж байгаа үүрэгтэй холбогдуулж төрийн цэргийн баримт бичгийг шинээр боловсруулсан.

Энэхүү баримт бичгээр ЗХ-нийг тайван болон дайны байдлын үед хэрхэн ашиглах вэ? гэсэн үндсэн асуудлуудыг тусгаад ерөнхийлөгчид өргөн бариад байна.

Монгол Улсын цэргийн дүрэмт хувцас, ялгах тэмдэгийн зааврыг шинэчлэн ерөнхийлөгчөөр батлуулсан.

Уг загварын дагуу нийт цэргийн албан хаагчдын цол, ялгах тэмдэгийг өөрчлөх ажлыг эдийн засагтайгаа уялдуулж хийнэ.  

"Оюутан цэрэг" хөтөлбөрийг дөрөв дэхь жилдээ хэрэгжүүлж байна.

ЗХ-ний хүрээнд энэ жилийн хувьд Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн 150 оюутныг Ховд аймагт байрлалтай ЗХ-ний 123-р ангид, Дорнод ,Говьсүмбэр аймгийн 50 оюутныг ЗХ-ний 327-р ангиудад хээрийн байрлалт нь болсон. 

Олон улсын ба хамтарсан цэргийн сургалт бэлтгэлийн хувьд "Хааны эрэлд-2017" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт дадлага амжилттай хийгдэж дууссан. Монгол Улс ОХУ-ын ЗХ-нүүдийн хамтарсан "Сэлэнгэ-2017" байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулилтыг наймдугаар сарын сүүлээр зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энхийг дэмжих ажиллагаанд 1,183 цэргийн албан хаагч үүргээ гүйцэтгэж байгаа.

Цэргийн багуудын үүрэг гүйцэтгэж байгаа Афганистан болон Өмнөд Судан улсын цагийн байдал тогтворгүй.

Одоогоор цэргийн албан хаагчдын үүрэг гүйцэтгэлт хэвийн байна. 

Тэсэрч дэлбэрэх бодисыг аюулгүй болгох, эрж хайх ажиллагааг ЗХ-нээс томилогдсон бүлгүүд хийдэг.

Өнгөрсөн хугацаанд нийт таван аймгийн нутаг дэвсгэрт хайгуулын долоон бүлэг ажиллаж, 31 нэр төрлийн 1,572 ширхэг сум галт хэрэгслийг илрүүлж устгасан" гэлээ.