Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО ВИДЕО: Путины хоёр хоногийн амралт

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин алс дорнодын Балговешенск хотод ажлын айлчлал хийхээр явах замдаа Тувагийн Бүгд Найрамдах Улсад хоёр хоног (наймдугаар сарын 1-3) саатаж, амарсан байна. Тэрээр нууранд загасчилж, дөрвөн дугуйт мотоциклээр ууланд давхиж, авирч амарсан тухай хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлжээ.

Путиныг ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Тувагийн засгийн газрын тэргүүн Шолбан Кара-оол, Хакасын тэргүүн Виктор Зимин нар дагалдсан байна. Путин нуурын усанд шумбаж загасчлахдаа нэгэн аварга цурхайг хоёр цаг орчим хөөж барьсан гэнэ.

Энэ амралтынхаа дараа тэр Буриадад Байгаль нуурыг хамгаалах асуудлаар хурал даргалж, Хятадын хилд ойрхон байдаг Благовешенск хотод хөрөнгө оруулалтын уулзалтад оролцжээ.

 
 
 
 
 
 
 
 

Эх сурвалж: Russia Today