Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Путин Тувад загасчлахдаа GoPro камераар бичлэг хийжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Кремлийн хэвлэлийн алба ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины Тувагийн нууранд загасчлахдаа ашигласан GoPro камерны бичлэгийг дэлгэжээ.

Путин нууранд шумбаж загасчлахдаа дуулгандаа камер зүүсэн юм байна. Оросын ерөнхийлөгч энэ долоо хоногт Байгаль нуур, Амар мөрний бүсэд ажлын айлчлал хийж байгаа. Энэ замдаа тэр Тувад хоёр хоног саатан, усанд шумбан загасчилж, түр амарсан тухай Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлжээ.

Путин уулын хүйтэн нууранд загасчлахдаа нэгэн цурхайн хойноос хоёр цаг хөөцөлдөж барьсныг Песков мэдээлсэн байна. Зургаадугаар сарын 15-нд ярихдаа Путин хамгийн том нь 10 килограм орчим жинтэй цурхай дөрвөн жилийн өмнө барьж байснаа дурсаж байжээ.

Эх сурвалж: Lenta.Ru