Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Пүрэвдорж: Аавуудын өдрийг “Аавуудын оролцоог дэмжье” уриан дор тэмдэглэнэ

Т.Саран, iKon.mn
2017 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Аавуудын өдөр” наймдугаар сарын 08-нд болохтой холбогдуулан Монголын эрэгтэйчүүдийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. 

МЭХ-ны тэргүүн Я.Пүрэвдорж

"Монголын эрэгтэйчүүдийн холбоо 2005 онд олон нийтийн дунд “Аавуудын өдөр”-тэй болох санал асуулга явуулж 2005 оны 08-р сарын 08-нд анх удаа “Аавуудын өдөр”-ийг тэмдэглэж үүнээс хойш жил бүрийн 08-р сарын 08-нд “Аавууд өдөр”-ийг айл өрх бүр тэмдэглэдэг уламжлал бий болсон.

Айл гэрийн ноён нуруу өмөг түшиг аав хүний байр суурь, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийнхээ хүмүүжилд үлгэр дуурайлал болсон олон зуун аавуудаар бахархах, хүндлэх, үр хүүхэд нь хайрлах энэрэх, хүүхэд аав хоёрын нандин харилцааг бэхжүүлэх явдал юм. 

“Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газар”, “Монголын эрэгтэйчүүдийн холбоо” сүүлийн 3 жил “Аавуудын өдөр”-ийг хамтран тэмдэглэж байна.

Энэ жил “Аавуудын оролцоог дэмжье” уриан дор зохион байгуулж эхлээд байна.

Монголын Эрэгтэйчүүдийн Холбоо 2003 онд байгуулагдсан бөгөөд үүнээс хойш 1,000 орчим аавд "Есөн эрдэнэ" одонг гардуулжээ. 
 
Цаашид бид хамтран баяр ёслол тэмдэглэх тухай хуулинд жил бүрийн наймдугаар сарын 08-ныг "Аавуудын өдөр” болгон тэмдэглэх эрх зүйн акт шинэтгэлийг оруулах ажил хийнэ.

Мөн аавуудад олгодог одонг төрийн тэргүүн олгодог болох талаар ажил хэрэг болгоно" гэлээ. 

Сар болгоны сүүлийн долоо хоногийн Ням гараг бол гэр бүлийн өдөр

 
Гэрэл зургийг mpa.mn

“Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын гэр бүлийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Н.Хөхөө "Нийслэлийн 9 дүүргийн гэр бүл хөгжлийн газруудад зорилтот бүлгийн аав нарыг ихэвчлэн оролцуулсан аав хүүхдийн дунд хөгжөөнт уралдаан тэмцээн, аав хүүхдийн харилцааны асуудлаар хэлэлцүүлэг ярилцлага, сургалт зэрэг олон талт ажлууд зохион байгуулагдана.

Багахангай, Багануур, Налайх дүүрэгт 8-р сарын 5,6-нд, бусад дүүргүүд 8-р сарын 7-нд болно.

Үйл ажиллагаа явуулж байгаа бүх зуслангууд дээр "Миний аав-Миний бахархал" сэдэвт гар зургийн уралдаан болно.

Сар болгоны сүүлийн долоо хоногийн Ням гарагийг гэр бүлийн өдөр болгон зарласан байгаа.

МЭХ-той хамтраад наймдугаар сарын 27 буюу гэр бүлийн өдрийг аавууддаа зориулсан нэлээн том өдөрлөг хэлбэрээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна.

Энэхүү арга хэмжээнд есөн дүүрэгт үйл ажиллагаанд хамрагдсан аавууд болон иргэд оролцох боломжтой. " гэв. 

"Аавуудын өдөр"-өөр зохион байгуулагдах үйл ажиллагаа

ДҮУРЭГ

Хугацаа

Зохион байгуулагдах арга хэмжээ

Холбогдох

утас

1.

Баянгол

2017.08.08

БГД-ийн иргэний танхимд “Аавуудаа алдаршуулья” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдана.

Б.Анар

86030386

2.

Баянзүрх

2017.08.08

ГБХЗХХ-ийн байранд 14:00 цагаас аавуудад зориулсан лекц, сургалт. зөвлөгөө өгөх арга хэмжээ зохион

байгуулна.

Б.Анхбаяр

99932320

3.

Чингзлтэй

2017.08.07

10:00 цагт ГБХЗХХ-ийн дэргэдэх спорт зааланд сургалт, хэлэлцүулэг, тэмцээн, уралдаанууд зохион байгуулагдана.

Ц.Ариунжарга

л

80175071

4.

Хан-Уул

2017.08.15

Дүургийн соёлын ордонд 14:00 цагт нийт 16 хорооны аав, хүүхдүүдтэйгээ оролцсон тэмцээн, хэлэлцүүлэг. зохион бичлзгийн уралдааныг зохион байгуулагдана

С.Туяажаргал

99843000

5,

Сухбаатар

2017.08.07

13:00 ГБХЗХХ-ийн зааланд 1-20 хорооны аав хүүхдүүдийн хамруулсан хөгжөөнт тэмцээн, зөвлөгөө, мэдээлэл өгч, шилдэг аавуудад шагнал гардуулах арга хэмжээг зохион байгуулна.

Г.Туул

88028807

6,

Налайх

2017.08.08

"Тэрэлжийн залуус" ТББ-тай хамтран Тэрэлж горихын аманд аавуудад зориулсан бэсрэг наадам зохион байгуулагдана.

Ч.Нармандах

99172431

7.

Багануур

2017.08.08

"Тэмүүлэл” зуслан дээр 20 аав, 20 хөвгүүнийг оролцуулсан уралдаан тэмцээн, ГБХЗХХ-ийн зааланд нийт аавуудад зориулсан лекц, зөвлөгөөний арга хэмжээ зохион байгуулна.

З.Ананд

89891533

8.

Багахангай

2017.08.03

ГБХЗХХ-ийн байранд 10:00 цагт 15 аав хүүхдүүдийн дунд бухиа хегжөент тзмцзэн, ярилцлагын цаг арга хэмжзэг

зохион байгуулсан.

С.Дуламсүрэн

89734047

9,

Сонгиноха

йрхан

2017.08.27

1-32 хорооны аавуудын дунд лекц, зөвлөгөө, уралдаан тэмцээн зохион байгуулагдана.

Т.Цолмонгэрэ

л

86034151