Нойрноос бие болон сэтгэлзүйн байдал хамаардгийг бид бүхэн сайн мэднэ. Мөн унтах байрлал, нойр авах хугацаа ч чухал байдаг ажээ. Аль талаараа унтахаас шалтгаалж таны эрүүл мэндийн байдал тодорхойлогдох төдийгүй арьсаа залуу хэвээр нь хадгалах, хоол боловсруулах системийг сайжруулах зэрэг нь ч бас хамаардаг гэнэ.
Бид унтаж байхдаа хэд хэдэн янзын байрлалаар буюу баруун, зүүн, дээш, доош харж унтдаг. Энэ бүх байрлал нь хүний эрүүл мэндэд нөлөөлж байдаг.
Тухайлбал, дээшээ харж унтах нь гэнэт амьсгал тасалдах, зогсох, багтрах зэрэг аюултай. Амьсгалын замын асуудалтай хүмүүс энэ байрлалаар унтдаг.
Баруун тийш харж унтдаг бол тухайн хүний хоол боловсруулах системд сөрөг нөлөөтэй. Харин зүүн тийш харж унтахад хоол боловсруулах системийн үйл ажиллагаа зөв горимдоо ордог байна.
Хэрэв та зүүн талаараа унтдаггүй бол одооноос сурах хэрэгтэй.
Юун түрүүнд хуучин зуршлаасаа салахын тулд цаг хугацаа, хүчин чармайлт хэрэгтэй.
Эх сурвалж: Healthylifetricks