Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Есдүгээр сарын 1-нээс хойш Хойд Солонгост АНУ-ын иргэдийг зорчихыг хориглолоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын төрийн департмент тус улсын иргэдийг Хойд Солонгост зорчихыг хориглосон шийдвэр гаргалаа. Шийдвэрийн дагуу есдүгээр сарын 1-нээс өмнө АНУ-ын иргэд Хойд Солонгосоос гарах ёстой болж байна.

Үүнийгээ төрийн департмент иргэдийнхээ аюулгүй байдалд зориулсан арга хэмжээ гэж тайлбарлажээ. Харин сэтгүүлчид, хүмүүнлэгийн ажилтнууд онцгой нөхцлөөр зорчих эрх авах боломжтой хэмээн мэдээлсэн байна.

Өмнө нь Вашингтоны эрх баригчид иргэдээ Хойд Солонгост зорчихгүй байх зөвлөмж гаргаж байсан бол энэ удаа хатуу хориг тавьж байгаа юм. Сүүлийн саруудад Америк-Хойд Солонгосын харилцаа эрчимтэй муудаж байгаа. Хэд хэдэн пуужингийн туршилт болон АНУ-ын оюутан Отто Уормберийн үхэл хоёр орны харилцааг улам бүр хурцатгасан юм.

Саяхан Бүгд Найрамдах Намын сенатор Линдси Грэхэм “хэрвээ Пёньян пуужингийн болон цөмийн зэвсгийн туршилтаа үргэлжлүүлсээр байвал Дональд Трамп тус улсад дайн зарлах тухай бодож байгаа” хэмээн хэвлэлд ярьсан байна.

 

Эх сурвалж: Russia Today