Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгинохайрхан дүүрэгт малын шүлхий өвчин тархаж, хөл хорио тогтоожээ

А.Намуун, iKon.mn
2017 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Найрамдал явах зам дагуу айлуудын малд шүлхий өвчин тархжээ. Тиймээс өвчний голомтод 21 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоож, оршин суугчдыг хот руу нэвтрүүлэхгүй, гаргахгүй байгаа аж.

Малын гоц халдварт шүлхий өвчин илэрсэн даруйд Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналт, ОБЕГ, ЦЕГ хамтран онцгой комисс гарган ажиллаж байна. Мөн шүлхий өвчний вакцинжуулалт хийж, зарим малыг устгалд оруулсан гэж Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын хэвлэлийн төлөөлөгч хэллээ.

Малын шүлхий өвчин нь малаас хүнд хүнээс малд халддаг вирусын халдварт аюултай өвчин.

Тодруулбал, амьсгалын болон шүлс баас шээсээр дамждаг ноцтой халдварт өвчин юм. Тиймээс иргэд боловсруулаагүй түүхий цагаан идээ болон мах махан бүтээгдэхүүн хэрэглэхдээ сайтар анхаарах хэрэгтэй юм.