Монгол Улсын Чөлөөт бөхийн түүхэнд шинэ хуудас нээж, эх орныхоо нэрийг сайнаар дуурсгасан гавьяа зүтгэлийг нь үнэлэн чөлөөт бөхийн тамирчин С.Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатарын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Цол гардуулах ёслолын үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг "Өдий зэрэгтээ өсгөж хүмүүжүүлсэн гэр бүлийнхэндээ баярлалаа гэж хэлмээр байна.
Шигшээ багт орохгүй гэдэг дээр шалтгааныг тодорхой хэлсэн.
Анх шигшээ багт орж байхдаа цалин аваад маш их урам авч байсан.
Түүнтэй адил залуу үеийнхэн маань ч бас тийм зүйлийг мэдрээсэй гэж бодсон.
Аав маань маш сайн хүн, ховор хүн. Аав маань бас баярлаж байгаа байх. Мөн хилийн цэргийн хамт олондоо их баярлаж явдаг. Хамт олон маань бүгд сэтгэлээсээ баярлаж, баярыг маань хуваалцаж байгаа.
Ерөнхийлөгчтэй 2020 оны олимпын талаар ярилцсан, 2020 оны олимпоор барилдана гэдгийг би хэлсэн байгаа" гэлээ.