Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Нууцлаг тэрбумтан Дэлхийн баячуудын жагсаалтын дэд байранд дэвшлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын дэд байранд Испаний тэрбумтан, Zara брэндийн үүсгэн байгуулагч дэвшиж орсон тухай Форбс сэтгүүл Мягмар гарагт зарлажээ.

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн тэргүүн баяны титмийг Билл Гэйтсээс богино хугацаанд булаагаад алдсан Амазоны тэргүүн Жеф Бэзос гуравдугаар байр руу шилжсэн байна.

Бэзосын уналтад Амазон компанийн хувьцааны үнэ өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагаас хойш 5 хувиар унасан нь нөлөөлжээ. Харин дэд байранд дэвшсэн Амансио Ортегагийн хөрөнгө өчигдөр өглөөний байдлаар $85.5 тэрбум болсон бол Бэзосынх $84.6 тэрбум болсон юм.

Асар их хөрөнгөтэй хэрнээ олны нүднээс нуугдаж амьдардаг Ортегаг ихэнх хүмүүс сайн мэддэггүй. Тэр олны нүдэнд ховорхон өртдөг, цөөхөн удаа хэвлэлд ярилцлага өгч байжээ.

Эдүгээ 81 настай Ортега нь 1975 онд талийгаач эхнэр Розалиагийн хамт Zara бэлэн хувцасны үйлдвэрлэлийг эхлүүлж байсан. Өнөөдөр түүний Inditex SA компанид Zara, Massimo Dutti, Pull&Bear брэндүүд багтаж, дэлхий даяар 7,385 дэлгүүрээр бараагаа зардаг юм.

1936 оны гуравдугаар сард Испаний Бусдонго де Арбас хотод төрсөн Ортега одоо 2001 онд гэрлэсэн хоёр дахь эхнэр Флорагийн хамт амьдардаг.

Анхны эхнэр Розалиа Мера нь 2013 онд 69 насандаа таалал төгссөн юм.

Тэд 1966 онд гэрлэж, 1986 онд салж байжээ. Розалиа Испаний хамгийн баян эмэгтэйд тооцогддог байв.

 

Эх сурвалж: Business Insider