Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Хүр эрвээхийн идэвхжилтэй үед ямар арга хэмжээ авах вэ?

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Бие гүйцсэн хүр эрвээхийнүүд нисэж эхэллээ. Тухайн жилийн хуурайшилт, температур энэ төрлийн эрвээхийн бие гүйцэж, гарч ирэх хугацаанд нөлөөлдөг аж. 

Өрөөсгөл хүр эрвээхий (Lymintria dispar L)

Өрөөсгөл хүр эрвээхийн эмэгчин нь биеэр том, цагаан шаргалдуу өнгөтэй, дээд далавчин дээрээ хар, шар бараан өнгүүд хосолсон долгиотсон хөндлөн зураастай.

Эрэгчин эрвээхий жижигхэн, шаргалдуу бор шаргал өнгөтэй, урд далавчин дээрэй олон өнгөөс бүрэлдсэн бараан хөндлөн судлуудтай. Наймдугаар сарын дунд үеэс үй олноороо нисэн эвцэлдээнд орж наймдугаар сарын сүүлч есдүгээр сарын эхээр өндөгөө хад асга, байшин, гэрийн хана, туурга зэрэг нөмөр газар шахан тэндээ өвөлжнө.

Онцлох шинж:

  • Өндөг, хүрэнцэр, хүүхэлдэй, эрвээхий гэсэн үе шатуудыг дамждаг, бүрэн хувиралтай, амьдралын нэг жилийн мөчлөгтэй шавж юм. 
  • Гэрэлд дуртай
  • Шөнийн идэвхтэй /22:00-02:00/
  • Ихээр цугласан үедээ нарийн тоосонцор үүсгэдэг
  • Бие гүйцсэн өрөөсгөл хүр эрвээхий 14 орчим хоног нисээд үр төлөө үлдээх таатай газрыг олж өндөглөөд үхдэг.
  • Ихэнх тохиолдолд уулын энгэрт дулаан нарлаг газар хаданд өндөглөдөг. Зарим жил элбэгшсэн үедээ байшингийн хана, гэрийн туурганд өндөглөх нь байдаг.
  • Нүүдэллэх нь хугацаа нь 7-10 хоног хүртэл үргэлжилдэг.

Хор хөнөөл

  • Хүрэнцэрийн үе шатандаа 300 гаруй төрлийн мод, бут сөөгөөр хооллон хөнөөл учруулдаг навч шилмүүсний гол хөнөөлт шавжийн нэг юм.
  • Ихээр цугласан үедээ нарийн тоосонцор үүсгэдэг учир амьсгалын замын болон харшлын гаралтай өвчин үүсгэх магадлалтай тул болгоомжлох

Урьдчилан сэргийлэлт

  • Идэвхитэй цагуудад нь тагт,цонхоо хаах
  • Цонх, тагтандаа хамгаалалтын тор хийх
  • Өндөг  шахах боломжтой газруудыг сайтар шалгаж байх
  • Өндөглөсөн гаүруудыг  яаралтай устгах
  • Нүцгэн гараараа биенд нь хүрэхгүй байх
  • Шөнийн цагаар  хурц гэрэл асаахгүй байх
  • Бие гүйцсэн өрөөсгөл эрвээхийг устгах

Модны навч, шимлүүсээр хооллох үе шатgд нь агаарын хөлөг ашиглан микробиологийн аргаар, бие гүйцсэн эрвээхий үе шатанд нь феромонт болон гэрлэн урхи ашиглан тоо толгойн нягтшилтыг бууруулдаг.

Бие гүйцсэн эрвээхийг устгах

  • Ажлын бээлий өмсөх
  • Амны хаалт хэрэглэх
  • Нүдний шил зүүх
  • Эрвээхий хийх сав
  • Хүрз
  • Ажлын хувцас өмсөх
  • Ихээр цугласан эрвээхийг хүрзээр шуудайнд хийх
  • Шуудайлсан эрвээхийг нүх ухаж эсвэл ухсан нүхэнд хийж шороо, чулуугаар булах
  • Булах нүхний хэмжээ нь устгах эрвээхийн овор хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байх бөгөөд газрын гадаргаас 20-30см доор булсан байна.

Авгалдайг устгах арга

  • Гэрийн туурга, байшингийн хананы завсар өндөгөө шахсан бол бие гүйцэхээс нь өмнө устгаххэрэгтэй.
  • Бээлийтэй гар эсвэл төмөр, модоор авгалдайг хусч аваад шатаах хэрэгтэй.
  • Угаалгын нунтагтай усаар угаах

Хүрэнцэр нь бор саарал өнгөтэй бүх бие нь үсээр гучигдсан бөгөөд цээжин биеийн эхний 6 цагираг дээр хөх, бусад дээр нь тод улаан товгорууд байна.

Өвөлжсөн өндөгнөөс хавар тавдугаар сард эхний хүрэнцэрүүд гарч ирэн аль залуу модны навч, нахиагаар хооллох бөгөөд олширсон жилдээ модонд нэгч навч, шилмүүс үлдээлгүй иддэг.

Хүрэнцэр 40-50 хоногийн туршид амьдрах хугацаандаа эр хүрэнцэр 5 удаа, эм нь 6 удаа гуужин өснө.

Хүр эрвээхийн идэвхжилтэй үед ямар арга хэмжээ авах талаар Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс гаргасан зөвлөмжийг хүргэе. 

Зөвлөгөө