Завхан аймгийн Түдэвтэй сумын 90 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаанд 13 настай унаач хүү Л.Баасандорж мориноос унаж,тархины суурь ясны хугарал, няцрал оноштойгоор Түдэвтэй сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Улмаар Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч, сэхээний эмч нарын баг Түдэвтэй суманд очиж үзлэг, оношилгоог хийж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нартай цахимаар холбогдож зөвлөгөө авч эмчилгээг үргэлжлүүлсэн.
Түүнийг өчигдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нарын баг "Блю Скай" компанийн онгоцоор тээвэрлэн авчирч, ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн эмчилгээг үргэлжлүүлж байна.
Эх сурвалж: ЭМЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!