ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хөшигийн хөндийн онгоцны буудал 2018 оны наймдугаар сард ашиглалтад орно

Б.Билгүүн, iKon.mn
2017 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга, ноён Тадамори Оошима өнөөдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшигийн хөндийд барьж буй олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцав.

Төлөөлөгчдийн танхимын дарга Тадамори Оошимаг дагалдан тус танхимын гишүүн Хиромичи Күмада, Кэнтаро Мотомүра, Тоорү Күнишигэ, манай талаас УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Л.Болд, Ц.Гарамжав, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нарын зэрэг албаны хүмүүс байлцлаа.

Олон улсын нисэх буудлыг барьж байгуулсан гүйцэтгэгч компанийн төслийн менежер Яасүши Кацүражима нисэх буудлын бүтээн байгуулалтын явц, бүтэц, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулгыг энэ үеэр хийсэн юм.

Дараа нь ноён Тадамори Оошима бүтээн байгуулалттай холбоотой асуулт тавьсан юм.

Тухайлбал, шинэ нисэх онгоцны буудал хэзээ ашиглалтад орох, цаашдаа нисэх онгоцны буудлыг өргөтгөх боломжтой эсэх, шинэ нисэх онгоцны буудлыг дагасан хурдны зам хэдийд баригдаж дуусах вэ гэсэн асуултуудыг тавьж, хариулт авлаа.

Түүний асуусан асуултад Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хариулахдаа, Хөшигийн хөндийд баригдаж буй олон улсын нисэх онгоцны буудал 2018 оны наймдугаар сард ашиглалтад орж, үйл ажиллагаа явуулах төлөвтэй байгаа.

Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор цаашид өргөтгөл хийх боломжтой.

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдах хурдны зам бидний хүсэн хүлээж байгаа шинэ нисэх буудлыг нээхтэй зэрэгцэн ашиглалтад оруулна гэв.

Ийнхүү Хөшигийн хөндийд барьж буй олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцсанаар Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Тадамори Оошима айлчлалаа өндөрлүүлж, эх орондоо буцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 
 
 

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.41.86] 2017/7/20
Хурдны зам биш бага оворын галт тэрэг явах зам тавимаар юм. Бид чинь бараг Сибирьт байдгаа марчих юм өвөл онгоцны буудал явж байгаа гээд бөөн осол болох вий дээ. Хот дотроо л дайнд сүйдсэн мэт байдаг хүмүүс
3 | 0 Хариулах
Зочин [103.10.197.220] 2017/7/20
яг үнэн. shuttle галт тэрэг тавьчихвал уул нь зүгээр юмаа
0 | 0 Хариулах
зочин [43.242.242.59] 2017/7/19
2018 оны 8 сард орох биш,орох төлөвтэй байна гэнээ. муу аалзнууд
3 | 0 Хариулах
Зочин [103.26.193.252] 2017/7/19
мэлхий МАН ажиллаж чадахгүй эээ
1 | 3 Хариулах
zochin [66.181.188.130] 2017/7/19
Mongolchuud denduu archaagui.Ene ih uls torjilt taltsal huvaagaad yaj heden togrog unagaah ve? gesen aharhan bodol mongoliig muuhai harduulj baina.Yapanii talaas buh yumaa hiisen odoo bas ichihgui mongo guij baigaa biz.
3 | 0 Хариулах
Зочин [218.209.246.28] 2017/7/19
bas l udaan ard tumenshuu
2 | 0 Хариулах
Зочин [182.160.35.65] 2017/7/19
мөнгө дутагтаа биз. Японуудаасаа мөнгө авах гээдл нөгөөдүүл нь шалгаж ирж байна л даа. монголчуудад итгэх биш дээ
3 | 0 Хариулах
Зочин [202.55.191.102] 2017/7/19
ЗА ЁСТОЙ ХУДЛАА ШҮҮ, ДАРАА ЖИЛ ЁСТОЙ ХУДЛАА, АВИА КОМПАНИУД ЯМАРЧ АНГАР, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ БАРИГДААГҮЙ БАЙГАА, ГАНЦ БАЙШИН БАРИАД ШУУД НИСЛЭГ ХИЙНЭ ГЭЖ БАЙХГҮЙ
6 | 1 Хариулах
Зочин [202.9.42.107] 2017/7/19
Harj l baiy
0 | 0 Хариулах
Зочин [202.131.242.154] 2017/7/19
баттулгыхаа алыг гөхөөд байжий
5 | 7 Хариулах