- Засгийн газрын ээлжит /2017.07.18/ хуралдаанаас гарсан зарим томилгоо -
Засгийн газрын ээлжит хуралдаанаас Үндэсний татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Занданбатыг томиллоо.
Д.Занданбат өмнө нь Үндэсний татварын ерөнхий газар, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс зэрэг газарт удирдах албан тушаал хашиж байсан, салбартаа олон жил ажиллаж байгаа юм.
Б.Баярсайханыг Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөллөө
Салбараа болон төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй үндэслэлээр Б.Баярсайханыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!