Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

“Нарны үр сад” цувралын одууд гэрлэх болсноо зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Ази тивийг байлдан дагуулж байсан Өмнөд Солонгосын “Нарны үр сад” телевизийн цуврал киноны гол дүрийн жүжигчид болох Сон Жүн Ки, Сон Хе Кё нар ирэх аравдугаар сард гэрлэх болсноо хэдхэн цагийн өмнө зарлажээ.

Одоо 32 настай Сон Жүн Ки, 35 настай Сон Хе Кё нар “аравдугаар сарын сүүлийн өдөр” нэг гэрт орно гэдгээ хамтарсан мэдэгдэлд өгүүлсэн байна. “Олон фэнүүддээ гэнэтийн мэдээ дуулгаж байгаадаа уучлал гуйж байна. Учир нь гэрлэлт бол бидний амьдралын маш чухал үйл явдал тул бид өнөөдрийг хүртэл нууцалж, болгоомжилж байсан юм” хэмээн одууд мэдэгдэлдээ бичжээ.

Одоогоор хуримын тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.

 

Эх сурвалж: Korea Times