Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Ардын хувьсгалын баатрууд" үзэсгэлэн нээгдэнэ

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 7 сарын 5
iKon.MN

“Хүч” спорт хороонд

10:00 цагт Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хороог Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасыг гардуулж өгнө. 

Монгол цэргийн музейд

11:00 цагт "Ардын хувьсгалын баатрууд" үзэсгэлэн нээгдэнэ.

АШУҮИС-д

11:00 цагт Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар АШУҮИС-Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнах арга хэмжээ болно. 

MN-Мэдээллийн төвд

11:30 цагт Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 300 мянгаас 10 сая төгрөгийн эд хөрөнгийн хулгай гэмт хэрэгт тооцогдохгүй болсон талаар хуульч Н.Ариунболд мэдээлэл хийнэ. 

12:30 цагт “Монгол хөөмийн сонгомол” хөөмийн анхны антолог цомгийг танилцуулах хэвлэлийн хурал болно. Архивын 43, тэр дундаа анх удаа хэвлэгдэж олны хүртээл болж буй 28 уран бүтээл бүхий уг цомог монгол хөөмийн голлох онцлогуудыг 60 гаруй жилийн түүхт гурван үеийн хувьслаар харуулсан аж.

13:30 цагт “Одонтой ээжүүдийн холбоо” ТББ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа.