Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хүчин, бэлгийн халдлагаас болоод Шведийн хөгжмийн наадам жилээр хойшиллоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн амралтын өдрүүдэд гарсан хүчингийн хэрэг, бэлгийн халдлагаас болоод Шведийн хамгийн том хөгжмийн наадам ирэх жил хүртэл хойшлогджээ.

Шведэд болдог хэд хэдэн хөгжмийн арга хэмжээний үеэр ийм хэрэг байнга гарах болсон нь нийгмийг ихээхэн бухимдуулж байна. Жил бүр зохион байгуулагддаг Бравалла наадмын өдрүүдэд хүчингийн дөрвөн хэрэг, бэлгийн халдлагын 23 хэрэг бүртгэгдсэн тухай орон нутгийн цагдаа мэдээлжээ. Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагаас Ням гарагийн хооронд эдгээр хэрэг гарсан байна.

Үүнээс болоод наадмын зохион байгуулагчид ажиллагаагаа даруй цуцалж, 2018 онд наадмыг хийхээр хойшлуулжээ. Жил бүр олон мянган хүн оролцдог уг наадмаар өнгөрсөн жил таван эмэгтэй хүчиндүүлж байсан гэнэ. Шведийн ерөнхий сайд гарсан хэрэгт харамсаж байгаагаа илэрхийлээд хяналтыг чангатгахыг уриалсан байна.

Тэрээр цагдаагийн газартай хамтран ийм арга хэмжээний үеэр харуул хяналтыг хэрхэн чангатгах тухай ярилцсан гэжээ. 2014, 2015 онуудад болсон Стокгольмын хөгжмийн наадмаар дүрвэгч залуус хэд хэдэн хүчингийн хэрэг үйлдсэнийг нуун дарагдуулсан гэж цагдаагийн газрыг иргэд шүүмжилж байв.

Дүрвэгсдийн өдүүлдэг гэмт хэргээс шалтгаалан Бравалла наадмын тасалбар борлуулалт ч сайнгүй байгаа гэнэ. 2016 онд 52,000 тасалбар борлогдож байсан бол энэ жил 45,000 зарагдсан тухай зохион байгуулагчид нь мэдээлжээ.

Зохион байгуулагч FKP Scorpio байгууллагын захирал Фолкерт Купманс “Энэ арга хэмжээ хөгжмийн наадам биш болж, бүхэлдээ гэмт хэрэг, хүчирхийлэл яригддаг зүйл боллоо” хэмээн харамсан ярьсан байна.

 

Эх сурвалж: The Guardian