Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

“Ерөнхийлөгчийнзамнал.мн” цахим хуудас нээгдлээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн найман жилийн ажлын тайланг хэлэлцэх “Ардын үг” аяныг Монголын Медиа Корпораци зохион байгуулсан билээ.

Зөвлөлдөх аяны хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид иргэдийн үнэлэлт дүгнэлт, захиас даалгавар, санал бодол, байр суурийг багцалсан www.erunkhiilugchiinzamnal.mn цахим хуудсыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Уг вэб сайтаас та “Ардын үг” зөвлөлдөх аяны хүрээнд болсон үйл ажиллагаануудын талаар мэдээллийг бүрэн авах боломжтой юм. Зөвлөлдөх аянд санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1,000 гаруй иргэн оролцжээ.

 

Нээлтийн үеэр Монголын Медиа Корпорацийн Гүйцэтгэх захирал Ж.Хулан “Цахим хуудас нээгдсэнээр орон зай, цаг хугацаагаар хязгаарлагдахгүйгээр иргэд Ерөнхийлөгчийн ажлын тайлантай танилцахад нээлттэй болж байна.

Энэ бол манай “Ардын үг” аяны хаалтын ажиллагаа болж байна. Энэ вэб сайтыг бид бүтээгээд Ерөнхийлөгчийн Тамгын газар, эрхэм Ерөнхийлөгчид өнөөдөр гардуулж өглөө” гэв.

 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан “Ерөнхийлөгч өнгөрсөн 8 жилийн хугацаанд жил бүр өөрийнхөө тайланг УИХ-д танилцуулж байсан.

2015 онд УИХ-ын нэгдсэн хуралдаанд тайлан тавьж байсан. Төгсгөлийн шатанд бид ямар байдлаар тайлан хүргэх вэ гэсэн төлөвлөгөөгөө хэлэлцэж байх үед Монголын Медиа Корпорациас “Ардын үг” аянаар дамжуулж Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэх саналыг бид талархаж хүлээн авсан. Монголын Медиа Корпорациас санаачилсан энэ аян сонгогдсон, томилогдсон хүмүүс эргээд тайлангаа тавьдаг томоохон жишгийг тогтоолоо.

Тийм учраас бид Монголын Медиа Корпорацид талархах ёстой” гэв.

Зөвлөлдөх ардчиллын хэлэлцүүлгүүд дараах сэдвүүдийн хүрээнд өрнөж, хэлэлцүүлэгт санамсаргүй түүврийн аргаар сонгогдон оролцсон иргэд (“Ардын эксперт”-үүд) 1-10 хүртэлх онооны итгэлцүүрээр доорх дүнг тавьсан юм.

 
  • Гадаад харилцаа, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах чиглэлд хийсэн ажилд нь 10-аас 8.9 оноо.
  • Монгол хэл бичиг, Монгол өв соёл, Монгол түүх, Монгол судлал, Монгол хүнээ дэмжих чиглэлд хийсэн ажилд нь 10-аас 8.4 оноо.
  • Шударга ёсыг тогтоох, авлигатай тэмцэх чиглэлд хийсэн ажилд нь 10-аас 8.1 оноо.
  • Ногоон хөгжил, баялаг бүтээгчдээ дэмжих чиглэлд хийсэн ажилд нь 10-аас 8.7 оноо.
  • Иргэдийн оролцоо, эдийн засгийг дэмжих чиглэлд хийсэн ажилд нь 10-аас 8.8 оноо тус тус өгчээ.